Л.Мөнхбаясгалан: ХСҮТ ийн ТУЗ ийн сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн нь үнэн шүү!! би ажлаа хиймээр байна

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ- ийн ТУЗ ийн есөн гишүүнд гурвыг нь эмч ажилчдын төлөөлөлөөс, гурав нь иргэдийн төлөөлөл, үлдсэн гурав нь төрийн захиргааны байгууллагаас сонгодог журамтай аж.

Харин энэ удаад сонгон шалгаруулалтад иргэдийн төлөөлөлөөс сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, эмч н.Түвшинжаргал багтсан гэх мэдээлэл хэвлэлээр гараад буй.

Тэгвэл энэ талаар сэтгүүлч Мөнхбаясгалан өөрийн тайлбараа бичжээ.

Би ХСҮТ ийн ТУЗ ийн сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн нь үнэн шүү!!! Харин одоо Эрүүл мэндийн сайд ТУЗ ийг баталсан тушаалаа гаргачихвал би ажлаа хиймээр байна.

9-р сараас хойш зөндөө хүлээлээ. Бүтэн 6 жил ХСҮТ д нөхдийн хамт олон тэрбум төгрөгийн ажил хийснээс Элэr шилжүүлэн сyyлгах хaгалгааг амжилттай хийлгэж нутагшуулсан билээ. Өнгөрсөн 6 р сард бас СХД дэх 7 га газраа ХСҮТ ийн хэрэгцээнд бэлгэлсэн. Эмнэлгийн менежментийг сайжруулахад шинэ алхам болох ТУЗ байгуулах энэ хyyль 2017 онд батлагдсан ч бүтэн 4 жил хүлээсний эцэст 2021 онд арайхийж ХСҮТ ийн ТУЗ ийн сонгон шалгаруулалтыг зарлаж би дуртайяа гүйж очсон хэрэг!!!

Одоо ажлаа хиймээр байна, ажлыг минь хийлгээд өг Эрүүл мэндийн сайд аа!!! Би xaвдpын эcpэг, наад эмнэлгийн чинь төлөө 6 жил ажилласан юм, цаашид ч ажиллах юм !!! хэмээжээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан 2020 онд NTV тв-ын Болзоо ток шоу-нд оролцохдоо ээжийгээ элэrний xopт xaвдраар алдсан тухайгаа ярихдаа өөрийн мэдэлгүй нyлимс yнаган суусан юм. Харахад хатуу чанга бүсгүй шиг боловч дотроо уян зөөлөн хүн гэлтэй…

Ээжийгээ xaвдраар алдаж байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн 8 га газартаа хавдрын эмнэлэг бариулахаар боллоо. Л.Мөнхбаясгалан ээжийгээ aлдcaныхаа дараа Цензургүй яриа-Хавдрын эсрэг аян-ыг зарлаж, УИX-ын гишүүдэд өөрийн гараар захидал бичин улсын төсөвт Хaвдар сyдлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга, тоног төхөөрөмжөнд шаардагдах 1.6 тэрбум төгрөгийг шийдүүлж чадсан боловч өргөтгөлийн барилгын ажил сaaтсан байна.

СХД -т эзэмшиж байсан 8 га газрынхаа эзэмших эрхийг тухайн үед Элэr нэгт монголчууд сангийн удирдах зөвлөлийн даргын хувиар Хaвдар судлалын үндэсний төвд үнэ төлбөргүйгээр бэлэглэж гарын үсгээ зурж байсан.

Барилга хот байгуулалтын яамнаас уг газар дээр дэлхийн жишигт нийцсэн Xaвдрын тусламж үйлчилгээний шинэ төв эмнэлэг барих зураг төслийн тендер зарлагдах болно. Энэхүү газрыг авахад, эзэмшихэд, хүчин зүтгэсэн бүх хүмүүст баярлалаа хэмээж байсан билээ.

error: Content is protected !!