Дуучин Г.Эрдэнэтунгалаг: Сайн ханьтай болно гэдэг зөв явсны шагнал aмьдралд зөвхөн сайн хань байхад л хангалттай

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө, өвөрмөц хоолойтой МУСТА Г.Эрдэнэтунгалаг уран бүтээлээсээ түр хөндийрч, бизнесийн салбарт өөрийгөө сорьж буй.

Түүний хувьд анх Т.Батсайхантай хоршин дуулж гарч ирсэн бөгөөд олон дуугаараа танил болсон тэрбээр мөн Л.Чулуунбаатартай “Зангаараа ам раг”, “Дулаахан” зэрэг дууг дуулсан дуучин бүсгүй хувийн амьдралаа төвхнүүлж, ханьтай болсон бол өчигдөр эсэн мэнд амаржиж хүүтэй болжээ.

Энэ талаараа тэрбээр “Өнөр өтгөн болсон. 3600 гр хүүтэй боллоо. “Таны Төлөө Бид” Эх Хүүхдийн эмнэлэгийн хамт олондоо ашид их баярлалаа. Монголын үрс машид олон болог ээ” гэж бичжээ.

Тэрбээр Баянхонгор аймгийн Улсын начин Сэр-Одтой анхны амьдралаа эхлүүлж Есүй гэж охинтой болсон ч хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй хоёр тийш болж байсан юм.

Тэгвэл нэг хэсэг ганц бие ээжийн амьдралаар амьдарсан Г.Эрдэнэтунгалаг насны ханьтайгаа учирч, амьдрал ахуйгаа цэгцэлж, охин, хүүтэй болжээ.

Дуучин Г.Эрдэнэтунгалаг залуусд хандаж хэлсэн үгс хүн бүрийн сэтгэлийг догдлуулав. Тэрбээр хэлэхдээ “Сайн ханьтай болно гэдэг зөв явсны шагнал юм шүү дээ Амьдралд зөвхөн сайн хань байхад л хангалттай.
Амсах хоол өмсөх хувцас нь араас өөрсдөө даган ирдэг юм шүү … Аз жаргал гэдэг бол аав зөвтэй ээж сайтай алаг үрс нь эрүүл байхыг хэлнэ.
Бие биедээ амласан амлалт бүр нь үнэн байж хайр ямар хүчтэй агуу гэдгийг сайхан гэр бүл мэдрүүлж харуулж чаддаг юм. Амьдралд хар бараан зүйл байдаг ч сайн сайхан нь тэрнээс илүү их байдаг юм хэмээжээ.

error: Content is protected !!