Жүжигчин Цогтоо: Өнөөдөр хайртай хүндээ хэвийн боовоор хийсэн зүрх бэлэглэе

Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр тохиож байна. Эл баярын тухайд олны танил, хошин урлагийнхан санал, бодлоо хуваалцсаар байна. Тэдний дундаас хамгийн их хандалт аваад байгаа жүжигчин Цогтоогийн валентины зөвлөгөөг хүргэж байна.

Тэрбээр Цагаан сараар өндөр настнуудтай байдаг мөнгөөрөө золгоод хаа сайгүй санхүүгийн боломж муудсан. Тэгэхээр хэвийн боовны хоёр үзүүрийг ташуу зүсээд зүрхэн хэлбэрт оруулаад хайртай хүндээ бэлэглэчихье гэжээ.

Монголын хошин урлагийн отгон продакшн болох Эмоци продакшны жүжигчин У. Цогтбаяр буюу Цогтоо +17 хошин цувралаа олонд илүүтэй танигдсан нэгэн.

Харин сүүлийн үед тэрбээр эхнэр Хүслэнтэйгээ хамт рекламанд тоглох болсон нь эхнэрээ урлагт уруу татах болсон уу гэлтэй. Тус гэр бүл нь сошиал орчинд ч олон дагагчтай.

Залуу хосууд гурван хүүхдийн ээж аав болцгоосон билээ.

error: Content is protected !!