Дуучин Э.Чулуунчимэг ГOO ялдам тоглолтоо хийнэ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг Гоо ялдам уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 25-нд хүргэж байна.

Энэ удаагийн тоглолт түүний хувьд тав дахь бие даасан тоглолт бөгөөд Улаанбаатар палас-ын концертын их танхимд болно.

Түүний хувьд өмнө нь 2017 онд Зүгээр л инээмсэглэ, 2019 онд Бүсгүй ертөнц тоглолтоо толилуулж байсан юм. Тоглолтоо нэрлэсэн Гоо ялдам дууны шүлгийг яруу найрагч Б.Ичинхорлоо бичиж, ая зохиогч Д.Бердибек аялгууг нь зохиожээ.

МУСТА, Дуучин Энхболдын Чулуунчимэгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймаг Арвайхээр хотноо Төрийн дээд АЛТАН ГАДАС одонгоор шагнуулсан билээ.

Тэрбээр энэ шагналыг өөрийн төрсөн нутаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ЗДТГ-т гардаж авсан юм.

Э. Чулуунчимэг Билэг ерөөлтэй энэ сайхан өдөр өөрийн төрсөн нутаг өврийн сайхан нутагтаа дөнгөж орж ирээд төрийн дээд алтан гадас одонгоор мялаалгалаа. Уран бүтээлийг минь сонсож урам хайрладаг ард түмэндээ баярлалаа хэмээсэн байна.

Тэрбээр өсч төрсөн нутагтаа буюу Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн арга хэмжээтэй давхцуулан энэхүү хүндтэй шагнал хүртэж байгаадаа баяртай байна гэдгээ уламжилсан юм.

error: Content is protected !!