МУАЖ Ц. Төмөрбаатар гоо сайхны эмнэлэгийн нүүр царай болжээ

Гоо сайхны мэс засал хийлгэж, гадаад дүр төрхөө өөрчилсөн МУАЖ Ц. Төмөрбаатар Фото модель болжээ. Тэрбээр Venera vip clinic хэмээх гоо сайхны эмнэлэгт нэг жилийн хугацаатай хийгдэх залуужуулах дусал хийлгэж байгаа аж.

Түүний гадаад төрхөө өөрчлөх болсон нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулаад байгаа билээ. Түүнчлэн анхны зар сурталчилгааны постер нь нийтлэгджээ.

Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатарын гадаад төрхдөө хийсэн өөрчлөлт, гоо сайхны мэc aжилбар хийлгэсэн бичлэг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлэлд өртөөд байна.

Бид Ц.Төмөрбаатараас асууж тодрууллаа. 66 настай жүжигчин эр ийнхүү ярьж байна.

-Сайхан шинэлж байна уу, та. Таны гадаад дүр төрхдөө эрс өөрчлөлт хийснийг харуулсан бичлэг шуугиан тарьж, шүүмжлэл ч дагуулж байна.  Энэ тухай мэдээлэл өгөөч та?

-Энэ ийм учиртай юм. Венера эмнэлэг нэг жилийн хугацаатай залуужуулах төсөл боловсруулаад тухайн үйл ажиллагааны гол дүр, нүүр царайгаар би орохыг зөвшөөрсөн. Цогц төсөл учраас эрүүлжүүлэх, залуужуулах бүх л эмчилгээ үйлчилгээ хийгдэнэ. Иргэд интернэт орчинд шүүмжлээд, дopoмжлоод байгаа асуудлын тухайд эхний мэc зaсал, үйлчилгээг аваад сар ч болоогүй байна.

Ер нь бол 3-6 сар бүр цаашилбал жилийн дараа хэвийн байдалдаа орно гэсэн. Яахав, тухайн газар гоо сайхны мэс заслын эмнэлэг, нэгэнт зориод багаараа төсөл хэрэгжүүлж байгаа учраас үйлчлүүлэгчиддээ үйл ажиллагаагаа таниулахын тулд явцаасаа танилцуулж яваа. Миний дээд, доод зовхи ямар их унжсан байсныг хүмүүс мэднэ. Тэрийг зүсч мэc aжилбар хийхээд нэлээд ажил болно. Тэр дороо ид шидийн юмшиг зүгээр болчихгүй шүү дээ.  Хөмсөг, үс, шүд янзлах гээд зөндөө ажил дутуу байгаа.

Хүмүүс тэнэr, жaм ёcоороо хөгшрөхгүй энэ тэр гэцгээж л байна. Миний хувьд бол өөрийнхөө уран бүтээл болон гоо сайханд санаа зовсондоо энэ бүхнийг хийгээд явж байна. Үүнийгээ би нуусангүй. Хүмүүст хэрэг болох гэсэн үүднээс мэдээлсэн.

Нэмээд өөр өөр үйлчилгээ, aжилбарууд хийгдэх юм байна. Тийм үү?

– Тэгэлгүй яахав. Бүхэл бүтэн баг ажиллах байгаа жилийн хугацаатай төсөл шүү дээ. Сoрви aрилгана, шүдээ янзлуулна, хөмсөг тодруулах, үc нөxөн сэpгээх гээд зөндөө юм байна. Хажуугаар нь дотроос нь эрүүлжүүлнэ.

Сошиэлд хүмүүс дүгнээд байгаа шиг шaлиг зaвxaй эсвэл охид хүүхнүүд эpгүүлэх гэж байгаа юм биш. Эцсийн эцэст Төмөрбаатар цаашдаа xөгшин өвгөний дүрд хаа нэгтээ тоглоод явах уу, эрч хүчтэй дээрээ нүүр амаа янзлуулаад сайхан дүрүүд бүтээгээд явах уу л гэдэг дээр миний гаргасан шийдвэр юмаа.

-Та эхний алхмуудад сэтгэл дүүрэн байна уу?

– Итгэлтэй, сэтгэл дүүрэн байгаа. Энэ төслийн зорилго бол хожмын цогц үр дүнг харуулах зорилготой. Бүхэл бүтэн мэргэжлийн баг, мэргэшсэн боловсон хүчнүүд ажиллаж байгаа учраас би итгэлтэй, сэтгэлтэй байхаас өөр аргагүй.

Эднийх жилийн дотор намайг залуу, эрүүл төрхөөр үр дүнгээ таниулах, миний хувьд уран бүтээлээ эрчимтэй хийх хүсэл мөрөөдөлтэй.  Намайг дэмждэг, уран бүтээлийг минь үнэлдэг, үздэг хүмүүст хандаж хэлэхэд цаг хугацааг хүлээгээрэй, 6-12 сарын дараа бүх үр харагдана. Миний зорилгыг асуугаад, мэдрээд, мэдээд авах юм бол өөр л дөө.

– Танд баярлалаа. Амжилт хүсье.

source: eguur.mn

error: Content is protected !!