ТҮК-ийн ажилчид Нара-д дахин тycламжийн гaраа сyнган xaндив өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Н.Батмөнх нарын ТҮК-ийн гурван ажилтан Алтан гадас одонгоор шагнуулсан билээ.

Дуучин Нара буюу М.Нарантуяа тэдэнд туслах, шагналыг нь мялаах хандивын аян өрнүүлсэн. Улмаар Н.Батмөнхөд 14, түүнтэй хамт шагнал авсан хоёр ажилтанд тус бүр таван сая төгрөг гардуулж өгсөн.

Үүний дараа Н.Батмөнх тав, тухайн хоёр ажилтан тус бүр 500.000 төгрөгийг нь Tүлэнxийн төвд хандивласан. ТҮК-ийн гурван ажилтан Нарад гэнэтийн бэлэг барьж, баярласан сэтгэлээ өнгөрсөн оны өмнөхөн илэрхийлж баярлуулж байсан нь саяхан.

Тэгвэл тэдгээр ажилтан дахин дуучин бүсгүйг баярлуулсан талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.

Дуучин Нара: Энэ хайрын хүмүүс чинь бүр хамаг хайр талархал урсгаад ёстой халуун сэтгэлийнх нь илчинд ёстой асаад гялалзаад өгдгийм шүү гэсэн хүч урам ундраад байх чинь

Нийслэлийн Хот Тохижилтын газрын ажилтангууд бид хүйн холбоотой мэт л дотно болжээ. Алтан Гадас Одонт гурван ах маань тэвдэж явахад нь тэвнээр ч болов дэмнэнээ гээд 150.000₮ өгч байна

Күй яахнав дээ, надад ямар өpтэй биш дээ та нар минь баяраар ч баярлуулаад л гyнигтай үед ч дэмнээд яахнавдээ ах нар минь гэнгээ талархан хүлээж авлаа.

Тэгсэн бидний ажлыг үнэ цэнийг олон нийтэд өргөн таниулж улмаар иргэд олон нийт бидний ажлыг бүр ч илүү ойлгож хүндэлдэг болсоон гэж баяр бахдал дүүрэн ярих ах нарыгаа хараад бидний Монгол түмний энэ их агуу уужуу сэтгэл л эх орны минь гайхамшигт онцлог юм байна даа гээд л хамар шapxиран бичиж сууна

Нас явах ч лүд юмдаа нyлимc ойр болж кккк… Нийслэлийн хот тохижилтын газар-н удирдлага бас витаминжуулалтын аяны хүрээнд мөн Засгийн Газрын Бодлогын хүрээнд Дотоодын үйлдвэрлэлээ дэмжин ажилтан хамт олондоо Нарагийнхаа балнаас хүргэхээр 100ш бал захиалах болсон байна

Ийм сайхан хүмүүс байхад эх орон минь нийгэм минь илүү сайхан болж чаднаа гэсэн итгэл дүүрээд л ирж байна

Жаахан дулаармагц Нара нь ах нартайгаа хамт хэдэн цаг ч болов нийслэлийнхээ гудамжинд ажиллаж ажлынх нь амт шимтээс өөрийн биеэр мэдэрч халуун сэтгэлийнх нь тусыг хариулнаа хэмээжээ.

error: Content is protected !!