Т.ДЭЛГЭРМӨРӨН, Т.АНАНДА НАР ХАМТРАН ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ ДУУГ ДУУЛЖЭЭ

Номинталст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн түүний гэргий Х.Ананда нар шинэ он гарахтай зэрэгцэн эвлэрсэн талаараа цахим орчиндоо мэдэгдэл хийж байсан.

Түүний гэргий өөрийн сонирхлоороо хоол хийх дуртай бөгөөд энэ хоббигоороо Солонгон ааштын увидас хоолны нэвтрүүлэг бэлтгэдэг билээ.

Т.Дэлгэрмөрөн цахим хуудаснаа Үнэн сэтгэлээсээ дурлаж хайрласан эр хүн сохор дүлий юм шиг ааш авир гарган бусдыг үл хүндэтгэн эpxшээх энүүхэнд байдгийг би энэ амьдралаас олж мэдсээн хэмээн тунхаглаж байсан нь саяхан.

Олны анхаарлыг үргэлж татдаг энэ хос амралтын өдрөөр хамтдаа сонирхолтой бичлэг цацсан юм.

Дуучин Т.Дэлгэрмөрөн ХАЙРТАЙ ШҮҮ ЭЭЖЭЭ бие даасан тоглолт UB PALACE-н концертийн их танхимд болно.

Энэ талаарх мэдээллээ ханийхаа пэйжээр лайв хийж хэсэгтээ л бас сэдэв болоод амжсан билээ.

Тэгвэл дуучин, СТА Т.Дэлгэрмөрөн болон Т.Ананда нар Өөрөөсөө эхэлье дууг хамтран дуулжээ. Өмнө нь Т.Дэлгэрмөрөн Альтернатив Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэгтэй хамтран Өөрөөсөө эхэлье дууг дуулж байсан юм.

Энэ удаад эхнэр Т.Анандатай хамтран илүү эрч хүчтэй, шинэлэг байдлаар дуулжээ. Өмнө нь Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандадаа зориулан Солонгон aaштай бүсгүй дууг зориулж байсан юм.

Өөрөөсөө эхэлье дууг сонсoно уу. 

error: Content is protected !!