Э.Чулуунчимэгийн ГОО ялдам төрх

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг Гоо ялдам уран бүтээлийн тоглолтоо 2-р сарын 25-нд хийсэн билээ.

Энэ удаагийн тоглолт түүний хувьд тав дахь бие даасан тоглолт бөгөөд ГОО ЯЛДАМ хэмээх нэртэй тоглолт нь Улаанбаатар палас-ын концертын их танхимд болсон.

Түүний хувьд өмнө нь 2017 онд Зүгээр л инээмсэглэ, 2019 онд Бүсгүй ертөнц тоглолтоо толилуулж байсан юм. Тоглолтоо нэрлэсэн Гоо ялдам дууны шүлгийг яруу найрагч Б.Ичинхорлоо бичиж, ая зохиогч Д.Бердибек аялгууг нь зохиожээ.

Тэрбээр тоглолтынхоо талаар ярихдаа, ГОО ЯЛДАМ уран бүтээлийн тоглолт маань үзэгчдийн минь халуун дотно алга ташилт, хайр хүндэтгэл дунд маш сайхан болж өндөрлөлөө /2022-02-25/

Тоглолтыг минь чимж оролцсон бүх сайхан уран бүтээлчиддээ болон хамтдаа бүтээлцсэн арын албаныхан тусалж дэмжсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа

Дуунд дуртай Монгол түмэн та бүхнийхээ сонор мэлмийг тань үргэлж баясгаж шинэ сайхан уран бүтээлүүдээ тасралтгүй өргөн барьсаар байх болно оо

Монгол орноо нар зөв тойрон аялах ГОО ЯЛДАМ 21 аялан тоглолтоороо үзэгчид та бүхэнтэйгээ удахгүй уулзацгаая хэмээжээ.

МУСТА, Дуучин Энхболдын Чулуунчимэгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймаг Арвайхээр хотноо Төрийн дээд АЛТАН ГАДАС одонгоор шагнуулсан билээ.

Тэрбээр энэ шагналыг өөрийн төрсөн нутаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ЗДТГ-т гардаж авсан юм.

error: Content is protected !!