Олны танил зүс ижил эгч дүүс /фото/

Олны танил зүс ижил эгч дүүсийн зургийг энэ удаад онцлон сонирхуулж байна. Тухайлбал, жүжигчин Б.Мишээл, дуучин Ану буюу Уранхолбоо нар өөрийн эгч, дүүстэйгээ эндүүрэм ижил төрхтэй билээ.

Жүжигчин Б.Мишээлийн дүү Б.Үжин нь хэдийнээ инстаграмын од нэгэн. Өдгөө тоглосон бүтээлээрээ олны танил болж буй. Жүжигчин болохоор суралцаж байгаа тэр рекламны саналд эгчээсээ дутахгүй дарагддаг гэнэ.

Өөрийн санхүүгийн асуудлаа өөрөө хариуцаж ээж, аавдаа тусыг хүргээж яваа гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай. Харин хоёр дүүгээсээ дутахааргүй царай зүс, нуруулаг эгчийг нь Б.Дөлгөөн гэдэг.

Дуучин Ану нэрээрээ олны танил болсон Ч.Уранхолбоог одоо цагт танихгүй хүн ховор. Үргэлж л өөрийн гоо сайхан гадаад үзэмжиндээ ихээхэн анхаарч яваа нэгэн. Гоо сайхны хагалгаанд ч орсон гэдэг бөгөөд хоёр дүү түүнтэй мөн л ижилхэн царайтай.

Ээж маань хааяа ярьдаг юм. Жаахан байхад Аав маань бид гурвыг унтаж байхад хараад огт ялгадаггүй байсан. Гурвуулаа урт үстэй байсныг ч хэлэх үү Аав маань хүртэл ялгадаггүй хараад инээгээд зогсож байдаг байсан гэдэг… Яг тулаад харвал үсний ширхэг, нүдний өнгө, дуу хоолой,зан ааш, хувь хүний ертөнц гээд бүх зүйл маань өөр мэт боловч.

Дахиад сайн лавшруулаад харвал амьдралд хандах хандлага тууштай хөдөлмөрийн үр шимээрээ хүссэн амьдралаа бүтээх чин хүслүүд маань зарим талаараа ихэр мэт ижилхэн байдаг юм.Тийм ээ бид нэгнээ түшихээр,хайрлахаар төрсөн эгч дүүс хэмээн Ану ярив.

error: Content is protected !!