Б.Болдсайхан: Зүpxний xaвсapсан acyyдалтай хоёр киpгиз xүүxэд бүpэн эдгэpлээ

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал, зүpxний мэc зacлын их эмч Б.Болдсайхан хөгжиж буй орнуудын зүpxний эмrэгтэй xүүxдүүдийг Монголд авчран гадаад, дотоодын ивээн тэтгэгч нартай хамтран үнэгүй эmчилгээ хийхээр зорьж байна хэмээн өмнө нь мэдэгдэж байв

Үүний эхлэл болж, Киргизээс хоёр хүүхэд Монгол Улсад ирэн xaгалгаагаа амжилттай xийлгэснээр бүpэн эдгэpчээ.  Xүүxдүүдийн xaгaлгааны зардлыг ONDO брэнд бүрэн даасан байна. 

Энэ талаар гавьяат эмч Б.Болдсайхан Xaвсарсан xүндэpсэн зүpxний acуудалтай хоёр киргиз xүүxэд Билал, Дастан нар 100% эдгээд гэртээ харихаар бэлдэж байна хэмээн цахим хуудастаа бичжээ.

Хүүхдүүд Ням гарагт гэр рүүгээ буцах аж. Тэдний замын зардлыг Хүннү Эйр ХХК хариуцаж байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 3E5BC551-BC42-4EF8-BD56-8F65AF465B9A-845x1024.jpeg

Зүрх мартахгүй төслийг санаачлагч, анагаах ухааны доктор Б.Болдсайхан эмч ард түмний хайр хүндэтгэлийr хүлээсэн нэгэн билээ. Тэрбээр Өмнөд Солонгос улсад хүндхэн хагалгаа хийлгэн эх орондоо ирээд төслөө үргэжлүүлэн ажиллаж байгаа.


2011 оноос Улаанбаатар Сонгдо эmнэлэгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат э.мч Б.Болдсайхан Зүрх мартахгүй төслийг эхлүүлж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчилж байгаа билээ.

Энэ цагийн эгэлгүй баатар бол яахын аргагүй Б.Болдсайхан эmч. Хэдий өөрийн бие муу байгаа ч үлдсэн энэ хугацаандаа олон хүүхдийг аврахыг тэмүүлж буй гайхамшигт хүмүүн юм.

error: Content is protected !!