35 нас хүрсэн төгс Б.Баярмаа

МУГЖ Г.Ариунбаатарын хань болсноосоо хойш хөшигний ард байх болсон жүжигчин Б.Баярмаа 35 нас хүрлээ. Түүний бага нас Багануурт өнгөрчээ. Тэрбээр гурван охинтой. Түүнийг фэнүүд нь хөөрхөн Баярмаа хэмээн өхөөрддөг байв.

Харин тэр өдгөө өнөр өтгөн айлын эзэгтэй болсон. Тиймдээ ч тэр үү үзэгчдийнхээ нүдийг баясгадаг кино урлагаа хойш тавьсан. Ийм нэгэн дурлал киноны Бүжингийн дүрээр олны танил болсон билээ. Дунд сургуулийн сурагч байхдаа сурлага сайтай байсанаас гадна бүжиглэх, жүжиглэх авъяастай байсан нь хожмоо жүжигчин мэргэжлийг сонгоход нь нөлөөлсөн гэдэг. Авъяаслаг, царайлаг, шинэ цагийн шилдэг жүжигчдийн жагсаалтанд дээгүүрт жагсдаг байв.

Тэрбээр Playboy Mongolia сэтгүүлээс зохион явуулсан 2014 оны Хамгийн халуухан 10 эмэгтэй-г шалгаруулах интернет санал Хамгийн халуухан эмэгтэй-н жагсаалтыг тэргүүлсэн удаатай. Харин өдгөө тэр олны нүднээс нуугдаж Миний төгс хар эмэгтэйлэг даашинз хэмээн өөрийн гэрэл зургаа хаа нэгхэн сошиалд оруулж байгаа нь харагдах юм даа.

Тэр богино үсний стилд дуртай нэгэн. Тэгвэл үсээ урт ургуулахаар шийдсэн бололтой. Удаан хараагүй түүнийг харсан дагагч нар нь ихэд баярлаж төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсээр байна.

Хөөрхөн Б.Баярмаа кино урлагтаа эргэн ирвэл зэрэглэл өндөр жүжигчдийн тоонд зүй ёсоор багтах нь дамжиггүй. Харин тэр цаг хэзээ юм бол доо.

error: Content is protected !!