Б.Болдсайхан эмч: Энэ Батлут мут падлийгүй шүү …

Б.Болдсайхан эмчийн баг Зүрх Мартахгүй төслийн хүрээнд Эрдэнэт хотод ирж байгаан байна. Харин үүнийг нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут өөрийнх нь дэмжлэгээр явагдаж буй талаар хуудсандаа нийтлэсэн нь Б.Болдсайхан эмчид таалагдсангүй.

Болдсайхан эмч нүүр хуудсандаа “?? энэ юу вэ? энэ Батлут мут падлийгүй шүү. хаанаас гарч ирээд наалдчихав аа?” хэмээн бичжээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Батлут ийн өгүүлсэн байжээ.

ЗҮРХ МАРТАХГҮЙ ТӨСӨЛ ЭРДЭНЭТ ХОТНОО. @Boldsaikhan Bundan эмчээр ахлуулсан төслийн эмч нар Эрдэнэт хотод 3-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд Урологи, зүрх, нүдний үзлэг хийнэ. Эхний өдөр буюу 3-р сарын 3-нд 10-17 цагийн хооронд БОЭТ-д Зүрхний үзлэгтэй. Үүнд 0-16 насныхан хамрагдана. 3-р сарын 3-5-нд 10-17 цагийн хооронд Шинэ эрин мед эмнэлэгт Нүдний үзлэгтэй.

Үүнд 0-16 насныхан хамрагдана. 3-р сарын 5-нд 10-17 цагийн хооронд БОЭТ-д Урологи. Бүх насныхан хамрагдах боломжтой. Уг ажил нь Эрдэнэтийн хүү ТББ-ын санаачилга, УИХ-ын гишүүн Д.Батлут миний Ажлын алба, ЗДТГ, ББ сан, Шинэ Эрин Мед эмнэлгийн дэмжлэгээр явагдаж буй. Санаачлагч, дэмжигч байгууллагууд болон Зүрх мартахгүй төслийн эмч нартаа Эрдэнэтчүүдийнхээ өмнөөс талархаж байна гэсэн байсан юм.

Хүүхдүүдэд амьдрал бэлэглэх Зүрх мартахгүй төслийн тухай мэдэх ёстой 7 зүйл. Зүрхний төрөлхийн гажиг дэлхий нийтэд түгээмэл тохиодог бөгөөд манай улсад ч мөн мэс засалд зайлшгүй орох шаардлагатай зүрхний гажигтай хүүхэд олон байдаг байна.

Гэвч санхүүгийн байдлаас, мөн ийм төрлийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж, эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан юм.

error: Content is protected !!