Boomtown хамтлагийн залуус одоо хэр өөрчлөгдсөн бэ /фото/

Өдгөө монголын кино урлагийн чадварлаг уран бүтээлчдийн тоонд багтах болсон Фантастик продакшны залуус одоогоос 13 жилийн өмнө Boomtown хамтлаг нэртэйгээр урлагийн тогоонд орж ирж байв.

Тус хамтлагийн гишүүдийг нэрлэвэл, бүжигчин Ган-Очир, Фантастикын найруулагч Б.Тамир, жүжигчин М.Баярбат, Э.Алдар, Эмоци хамтлагийн жүжигчин О.Тэмүүжин нар багтана.

Тэдний хамтлагийг үеийнх нь залуус илүү мэддэг. Тэд СУИС-ийн оюутан байхдаа хамтлагаа байгуулж, охидыг уярааж явсан түүхтэй. Тус хамтлаг 7-8 дуутай бөгөөд тухайн үедээ цомог гаргаж байлаа.

Тухайн үед тэдний дундаас жүжигчин О.Тэмүүжин илүү олон фентэй байсан бол тэдний дундаас хамгийн урт үстэй, содон стильтэй нь найруулагч Б.Тамир байжээ. Өдгөө ч тэр урт үсээр гангарах болсон.

Тус продакшны залуус сахал, үсээ ургуулж байгаад нэгэн бүтээлээрээ бэлэг барих нь хэмээн фэнүүд нь тун чиг удаан хүлээж суугаа юм. Хэзээ сахал, үснийх нь нууц нь задарч ямархан дүрд тоглосноо задлах цагийг хүлээсээр.

Өдгөө Б.Тамираас бусад нь гэр бүлтэй болсон бөгөөд үрсээ ч хэдийнээ өлгийдөн аваад өнөр өтгөн айлын эзэд болцгоосон. Харин Б.Тамирын хувьд жүжигчин Г.Золзаяатай хамтдаа амьдарч оюутан ахуйдаа охинтой болсон ч өнөөг хүртэл ганц бие хэвээр яваа.

Олон бүсгүйчүүдийн краш болоод байсан М.Баярбат хоёр дахь амьдралаа эхлүүлж бүл нэмээд амжсан. Үеийнхэнээсээ хамгийн сүүлд шахуу хань ижилтэй болсон Э.Алдар ч охинтой болж аавын аижлд шамдан яваа.

Тэд бүгд эрүүл мэнддээ анхаарч фитнессээр хичээллээд удаж буй.

error: Content is protected !!