Жүжигчин Төтө: Цэвэр усны хоолойг зэсээр шийдээд, дэд бүтцийг олигтойхон хийчих зоригтой хүн алга

Жүжигчин Төтө буюу Д.Түвшинтөр би өөрөө өөртөө хайртай юу гэдэг лайвыг удахгүй хийх гэж байгаа. Манай нийгэм маш хэцүү болчихоод байна. Миний сэтгэл зовниж яваа асуудал бол эрүүл мэнд. Бид өнөөдөр машинаа л засуулахаа мэдэхээс өөрийнхөө дотор юу болж байгааг огт мэдэхгүй. Чамайг хайрладаг ганцхан л хүн байгаа. Чи өөрөө өөрийгөө хайрлана. Дараа нь ижий чинь хайрлана. Дараа нь хань чинь.

Өнөөдөр хүн өөрөө өөртөө хайртай байгаад улиралдаа эсвэл жилдээ ганц удаа бүтэн биений үзлэгт ормоор байна. Гэтэл тартагдаа тулчихсан хойноо би үхлээ гээд эмнэлэгт очдог. Ингэхгүй нь тулд урьдчилсан сэргийлэх үзлэгт машинаа оношлогоонд оруулахаасаа өмнө л орчихдог болмоор байгаа юм ш дээ. Өнөөдөр эрүүл байвал хүн бүгдийг хийж чадна.

Эрүүл мэндийн чиглэлийн юм хийх гээд зорьж байгаа. Бид эрэгтэй нь 65, эмэгтэйн 55 настай тэтгэвэрт гарч байгаа. 60 хүртэлээ ажиллаж ажилчихаад 61-тэй хорвоог орхичихвол яах уу. Ганц ч төгрөг авч чадахгүй чад болно. Тэрний оронд Нийгмийн даатгал төлөхгүй тэрийгээ үр хүүхдүүддээ хадгалсан нь дээр. Залуучууд банкны зээл л авах гэж одоо төлж байна даа.

Би багаасаа л хярамцагтай, аарцтай шөл иддэг байлаа. Одоо ч идэж байна. Ходоодонд ямар ч асуудал алга. Миний бодлоор жоохон ухамсартай, чадвартай хүн гараад ирвэл УБ-ыг дагуул хот болгоод хаячих хэрэгтэй байгаа юм. Шинэ хот бий болгоод цэвэр усны системийг зэс хоолойгоороо хийгээд дэд бүтцээ сайхан шийдчих хэрэгцээтэй болчихоод байхад хийчих хүн алга.

Эр зоригтой мундаг хүн л гарч ирвэл хийчихмээр л байгаа юм даа хэмээн Халамцуу ярианд орох үеэрээ онцлон ярьжээ.

error: Content is protected !!