Б.Ариунзаяа: Би ямар нэг мэдэгдэл хийгээгүй, хyypамч зургуудад шүүлтүүртэй хандаж албан ёсны мэдэгдэл хийхийг минь хүлээхийг хүсч байна

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар курсийн оюутан 22 настай Б.Ариунзаяа “Tom&Toms” кофе шопт 18 настай эмэгтэйн толгой дээрээс халуун кофе асгасан хэргийн бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ.

Тэрбээр өмгөөлөгч Г.Батбаярын охин болж таарсан. Охиныхоо энэхүү үйлдлийн тухай хэвлэлд тодруулга өгөхдөө мэдээгүй гэх хариултыг өгсөн байдаг. Харин Б.Ариунзаяа аавыг хуулийн салбарт гаргахгүй гэсэн явуулга хэмээн өөрийнхөө үйлдлийг хаацайлсан.

Тэгвэл түүний өмгөөлөгч н.Баттогтох: Б.Ариунзаяа охин өөрөө хохирогч болсон. Учир нь тэдгээр хүүхдүүд эхлээд Б.Ариунзаяаг үг хэлээр дopoмжилcoн, татаж чангаасан улмаар эрхэнд нь халдсан учраас ууж явсан зүйлээ толгой дээр нь дусаасан. Тэр нь халуун кофе биш мөстэй хүйтэн кофе байсан.

Би Б.Ариунзаяаг арай гэж олж уулзлаа тэр гэртээ ч хариагүй хоёр хоносон байна бүр нүднээс гарчихсан сэтгэл санаагаар хэтэрхий унасан байна. Хэт нэг талыг барьж дайрч байгаа нь түүнийг amua xopлox хүртэл үйлдэл хийхэд хүргээд байна хэмээн тайлбар хийлээ.

Aриунзаяа нь өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярын ОХИН ЮМ. Тэрбээр болж буй үйл явдлын талаар өөрийн цахим хуудастаа тайлбар хийж,

Би ямар нэг мэдэгдэл хийгээгүй мөн шийдвэр хүлээн аваагүй учир та бүхнийг цахим орчинд нийтлэгдэж буй хyyрамч зургуудад шүүлтүүртэй хандаж албан ёсны мэдэгдэл хийхийг минь хүлээхийг хүсч байна гэжээ.

Учир нь цахим орчинд түүний нэр болон хаягийг хyyрамчаар эвлүүлсэн доорх зургууд их тарж байгаа учир тэрбээр мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хүссэн байна.

error: Content is protected !!