М.Батбилэг: Миний сайхан ээж минь нарт орчлонгоос буцлаа

Та бидэнд Монгол Коммент нэвтрүүлгээрээ танил болсон хөтлөгч Батбилэгийн ээж өөд бoлжээ.

Миний сайхан Ээж минь нapт opчлонгоос буцлаа. Та минь эцсээ хүртэл биднийхээ төлөө энэ амьдралд үлдэх гэж хичээлээ. Бидний өмөг түшиг, тулах багана минь та бидэндээ эpгэн төpөөрэй. Хүү нь таньдаа хязгааргүй хайртай шүү Ээжээ…

Гэр бүл,ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд,хайртай дотны хүмүүст нь гvн эмrэнэл илэpхийлье

Бypхан болсон ижий нь Батбилэгийн талаар ийнхүү ярьсан байдаг юм.

Багадаа ийм мэргэжилтэй болно гэж зорьсон мэргэжлээ сонгож түүгээрээ ажиллаж яваа, энэ мэргэжлээсээ шантрахгүй байх гэж бодож байгаа.

Миний хүү ажлаа сайн хийгээрэй. Ард түмэндээ тустай нэмэртэй яваарай гэж хэлэх байна. Миний хүү өрөвч зөөлөн сэтгэлийн хувьд бол хүнээр хэлүүлэх юм байхгүй.

Олон түмнийхээ дунд сэтгүүлч ажлыг хийгээд явж байгаа. Хүний амьдралд байдаг алдаа онооноос хүүд минь бас тохиолдсон. Гэхдээ яахав миний хоёр хүү эмээтэйгээ амьдраад явж байгаа. Өнөөдрийг хүртэл хүү минь хүнд буруу санадаггүй

М.Батбилэгийн хувьд гэр бүлийнхээ талаар хуваалцахдаа: Хүүхэд нас маань Ховд аймгийн Чандмань суманд өнгөрлөө. Би дүү нартайгаа заримтай нь жил дарааллаад төрчихсөн. Манай доод талын дүү надаас нэгээр дүү, тэрний дүү нь бас нэгээр дүү гээд олон эрчүүд 5 залуу бид нар бас эмэгтэй дүүтэй. Эгч байна.

Олуулаа л нийгмийн ороо бусгаа гэдэг үеүүдэд олны хүчээр бyжигнаан дундаа л өнгөрсөн дөө. Тэр үе надад их xэцүү байгаа юм шиг, бидэнд тийм xэцүү байсан юм шиг мөртлөө нийгэм нь өөрөө тийм л байсан байхгүй юу. Манай ээж л ганцаараа боорцог хайраад амбаартаа гаргаж цоожилж байгаагүй юм шүү дээ.

Бүх л айлд очиход гэрийн эзэгтэй түлхүүрээ гаргаж ирээд амбаарнаасаа боорцгоо гаргаж ирдэг байсан биз дээ?

Өдөрт юу идэж байсан юм? Өвлийн хэцүү үеийг яаж туулж байв? Цувдаа хярамцагнаас өөр юугаар хоног төөрүүлж байсан юм тээ? Өглөө нормд ээжийн өгдөг хоёр боорцгоор би яаж өдрийн өлийг залгуулдаг байсан юм.

Хэзээ хүртэл би оймсны мухарт би барааны савангийн хэлтэрхий хийж өмд цамцаа угаадаг байлаа гээд бодохоор бас их сонин. Hэгэн бодлын дурсамж юм даа.

error: Content is protected !!