Украйнд байсан Монгол оюутнуудын амийг аварсан Энхзаяа

Гавъяа одонгоор шагнуулах эрхтэй сайхан сэтгэлтэй эмэгтэй🎖. Биднийг Украин улсын Харьков хотод подвалд амь гуйж, айж гарч чадахгүй байхад

Энхзаяа эгч залгаад Ингээд суувал үхнэ миний дүү нар үхдэг байсан ч оролдож үзээд үхсэн нь дээр эгч нь львовт тосоод авна аюулгүй хүргээд өгнө эгчдээ итгэ гэж зоригжуулж львов хот руу явахыг шаардан бид зориг орж амьд гарсан. Бид ахиад жаахан л эргэлзэж,

айж подвалдаа удсан бол бид үхэх байсан. Львовт буунгуут тосч аваад машин тэрэг хөлслөн байж биднийг зөөгөөд гэртээ хооллож амраагаад польшийн хил рүү хүргэж өгсөн.

Ямар нэгэн албан тушаал хүлээсэн биднийг зөөж, хооллох ёстой хүн биш зүгээр л гэр бүлтэйгээ львов хотод амьдардаг энгийн иргэн. Энхзаяа эгчд маш их талархаж байна. Ачийг нь мартахгүй. Та монгол хүүхдүүдийн амийг аварсан шүү

error: Content is protected !!