БААТАРСҮРЭНГИЙН ТОГТОХБАЯР /ШҮҮДЭРЦЭЦЭГ/-Т МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭВ

Туульсын зохиолын төрлөөр олон арван бүтээл туурвиж, Домогт Ану хатан, Хотол цагаан гүнж, Уулсын домог Хотулун тэргүүтэй томоохон хэмжээний зохиолуудаараа Монголын түүхнээ тодорсон баатарлаг, хүчирхэг монгол хатдын дүрийг товойлгон гаргаж, өнөөгийн охид, эмэгтэйчүүдэд урам зориг, үлгэр жишээ авахуйц даацтай бүтээлүүдийг туурвиж байгаа, эмэгтэйчүүдийн эpxийг xaмгаалах, эмэгтэйчүүд, xүүxдийн xүчиpxийллийг эcэргүүцсэн сэдвээр олон нийтийн анхаарлыг татсан нийтлэлүүд бичиж, нийгмийн оюун санааны амьдрал, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулж буй жинтэй хувь нэмрийг нь үнэлэн зохиолч, Шүүдэр продакшн ХХК-ийн захирал Баатарсүрэнгийн Тогтохбаяр /Шүүдэрцэцэг/-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Баатарсүрэнгийн Тогтохбаяр нь Нийслэлийн V дунд сургууль төгсч, Эрхүү хотын Улсын Их Сургууль, МУИС-ийг сэтгүүл зүйн бакалавр, магистр зэрэгтэйгээр суралцаж төгссөн. 
Шүүдэр продакшн-ы захирал, зохиолч. Монголын эмэгтэйчүүдийн сангийн /МОНЭС/ Удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын Эмнести интернэшнл байгууллагын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүн. 


2007 онд түүний Шүрэн бугуйвч туужаар Сас Пикчерс студи кино бүтээж, тухайн жилдээ хамгийн ашиг орлоготой хоёр киноны нэгээр шалгарч байсан. 
2010 онд хэвлүүлсэн Домогт Ану хатан романаараа Монголын уран зохиолын шилдгийн шилдэг номын шагнал хүртэж, үндэсний бестселлер номоор шалгарч, 2011 онд Ану хатан түүхэн жүжиг бичиж УДЭТ-т тоглуулсан.
2011-2013 онд Ану хатан түүхэн уран сайхны киногоо бүтээж, Үндэсний кино наадам Академиа Авардс-2013-с Шилдэг кино зохиол, Шилдэг хөрөнгө оруулалт, Шилдэг эрэгтэй туслах дүр-ийн шагналуудыг тус тус хүртсэн байна. 

2013 оны Хонконг, Бээжингийн кино фестивальд оролцон Golden Network Asia LLC-ийн зуучлалаар Каннын кино фестивалийн үеэр АНУ, Өмнөд Солонгос, Канад, Өмнөд Хятадад DVD, IPTV зах зээлд худалдах хэлцэл хийснээр олон улсын зах зээлд гаргажээ. Ану хатан түүхэн уран сайхны кино нь 2014 оны 9-р сарын 9-нөөс АНУ-д Warrior Princess нэрээр DVD болон amazon.com, Wallmart сүлжээгээр худалдаалагдаж байна. 

Утга зохиолын салбарт 2009 оны Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй шагнал, 2011 онд Гранд сэтгүүлийн нийгэм соёлын салбарын Grand Lady, 2012 оны нийслэлийн бүтээлч эмэгтэй гэсэн номинациар Гоо сарнай шагнал авчээ. 

error: Content is protected !!