Нара: Жинхэнэ урлагийн гавъяат цолтон байх ёстой атал хэн энд тэнд дaлдaга хийнэ тэд л гавъяат, СГЗ-г үнэ цэнэгүй авдаг болжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан билээ. Энэ үеэр урлаг соёлын олны танил эмэгтэйчүүд цол тэмдгээр энгэрээ мялаасан.

Шагнал гардан авсан энэ үйл явдлын талаар сошиал орчинд хамгийн ихээр үзл бодлоо илэрхийлдэг эрхмүүдийн нэг болох дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн саналаа ийн бичжээ.

Очирбатын Оюун гэж жүжигчин эгч байна. Илүү Сартай Зун кино нь үзэгчдийн сэтгэлд тод. Дуу хоолой нь бүхий л орчуулгын кино, реклам алив бүхэнд цангинаж байдаг сэтгэлд хоногшсон дуу хоолой.

Бас Г.Эрдэнэтогтох, Д.Долгорсүрэн гэдэг 2 жүжигчид Сүүдэр, Говийн Зэрэглээ гээд би зарим киноных нь нэрийг нь санадаггүй ч жинхэнэ час хийсэн уран бүтээл гардаг үеийн чанартай дотортой жүжигчид.

Энэ хүмүүс нам дагаж намирдаггүй, телевизээр байнга болсон болоогүй нэвтрүүлэг бүхэнд гарч өөрсдийгөө сошиал сувгаар бөмбөгдөөд байдаггүй эгэл даруу хэр нь залуу халуун насаа урлагт зориулагсад.

Жинхэнэ урлагийн гавъяат цолтон байх ёстой атал хэн энд тэнд дaлдaга хийнэ тэд л гавъяат, СГЗ-г үнэ цэнэгүй авдаг болжээ!!! Ийм л өнгөний мөнгөний ертөнц болж дээ…хэмээжээ.

error: Content is protected !!