Брэнд хатагтай Туулын СОДОН хувцаслалт

УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн гэргий Э.Туулыг Брэнд хатагтай хэмээн хочилдог. Тэрбээр ядуурлыг бууруулах сангаас эхлээд нэлээд хэдэн байгууллагыг удирддаг юм.

Нэгэнтээ их ажлынхаа нугалаасыг хамаг цагаа зарцуулахад ар талын амьдрал болох үр хүүхдийг нь өсгөж өгдөг гэрийн үйлчлэгчдээ байр бэлэглэж байсныг хүн болгон санаж буй биз. Монголын сайхан бүсгүйчүүдийн жагсаалтад дээгүүр байр эзэлдэг хатагтай одонтой ээж.

Брэнд хатагтай маань фитнессээр хичээллэхээс гадна хаа явсан очсон газраа этгээд сонин загварын хувцаслалтаар чамирхдаг нэгэн.

Хайрын хурим салоны үүсгэн байгуулагчийн нэг тэрбээр шинэ загварын хувцасаараа өөрийнгөө гоёжээ.

Түүний энэ хувцаслалт нь тун этгээд бөгөөд хальтхан харвал тун секси төрхийг бүрдүүлж байна хэмээн түүний дагагч нар нь магтаж буй аж.

Э.Туул нэг удаа машины рекламанд тоглохдоо машинаасаа үнэтэй цүнх барьж дуулиан тарьсан. Тэр цагаас брэнд хатагтай гэж нэрлэгдэх болсон билээ. Брэнд хатагтайн нөхөр О.Содбилэгийг олон нийтэд андахгүй таних биз. 

Тэр өөрийн инстаграмдаа үргэлж л дэгжин гайхалтай төрхөө харуулдаг нэгэн.

Монголын үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл болсон О.Содбилэг инстаграмын инфлүзер Э.Туул нарыг хамтын амьдралдаа цэг тaвьcaн гэx цyypxaл сoшиaл оpчинд хэсэг тараад байсан билээ.  

error: Content is protected !!