Солонгосын ҮНДЭСНИЙ ЭМЭЭ анх удаа гол дүр бүтээнэ

Өмнөд Солонгосын кино урлагт ҮНДЭСНИЙ ЭМЭЭ нэрээрээ олноо танигдсан жүжигчин бол Ким Ён Ок билээ.

Тэрбээр Солонгосын кино урлагт хүчин зүтгэн өдийг хүрэхдээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон туслах дүрүүдээрээ олон хүний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нэгэн бөгөөд 65 жилийн дараа анх удаагаа киноны гол дүрд тоглохоор болжээ.

Энэ удаад тэрбээр TAKE CARE OF MOM буюу ЭЭЖИЙН ХАЙР ХАЛАМЖ нэртэй кинонд тоглосон бөгөөд энэ бүтээл нь 4-р сард нээлтээ хийх аж.

Өмнөд Солонгосын кино урлагийн ҮНДЭСНИЙ ЭМЭЭ Ким Ён Ок 1937 оны 12-р сарын 5-нд мэндэлсэн бөгөөд энэ жил 84 нас хүрсэн юм. Харин 1957 онд уран бүтээлийн анхны гараагаа эхэлж байжээ.

Түүнийг кино, телевизийн бүтээлд эмээгийн дүр бүтээснээр нь ҮНДЭСНИЙ ЭМЭЭ хэмээн нэрлэдэг. Манай үзэгчид түүнийг СЭРГЭЛЭН ОХИН ЯН СУН киноны эмээгийн дүрээр илүү мэдэх билээ.

Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр дэлхий нийтээр хамгийн их үзэгчтэй Солонгос киноны нэг болсон SQUID GAME кинонд мөн л настай эмээ буюу өндөр настай ээжийн дүрийг мөн бүтээсэн билээ.

error: Content is protected !!