Нэвтрүүлэгч Д.Одзаяа нөхрийн хамтаар ХАДАМ ААВ-даа гэнэтийн бэлэг барьжээ

Нэвтрүүлэгч Д.Одзаяа амжилт ажил төрөл нь гялалзаж явaa эмэгтэйчүүдийн нэг билээ. Түүний энэ амжилттай яваа нь гэр бүл өөрийнх нь дайчин чанартай ихээхэн холбоотой гэнэ.

Тэрбээр Дуртай ажлаа хийж байгаагийнх байх. Хүн хийж буй ажлаа я.л мэтээр хүлээж авбал ямар ч ажил гараас нь гарахгүй амжилт ирдэггүй. Харин боломж мэтээр хүлээж авбал амжилтад хүрдэг юм шүү.

Мөн сaлшгүй холбоотой байдаг зүйл бол миний гэр бүл. Тэд маань намайг ажилтай байхад арын ажлыг маш сайн гүйцэтгэдэг юм.

Гэр бүл маань намайг байнга дэмждэг учраас би маш тайван, эрч хүчтэй, сонирхолтойгooр ажлаа хийдэг. Мөн үр дүн нь маш хурдан байдаг учраас түүнээс маш их урам авдаг гэжээ.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрээр хадам аавдаа гэнэтийн бэлэг барьжээ.

Тэр тухайгаа Хайртай хадам аав ээждээ сюрприз барих гээд гадаа нь хүлээж байнаа хоёр Заяа нь. OMG яаж баярлах болоо гэхээс бүр догдлоод байнаа хэхэ. Боломж нь л олдвол хайртай аав ээжийгээ их бага гэлтгүй баярлуулж байгaaрай найзууд минь

Тэгвэл дуучин Заяа өөрийн цахим хуудаснаа Хүний дайтай хүн болгож хэнээс ч дутахгүй өсгөж хүмүүжүүлсэн аав ээж хоёр минь билээ. Аавынхаа хөлгийг хоёр Заяа нь шинэчлэн сайхан улаан хөлөгтэй болгоод авлаа маш их баяртай байна аавын хүү баярлаад аав минь баярлаад бэр нь бахархаад сайхан өдөр байлаа.

Өнөөдөр хаврын дунд сарын Шинийн 8н Балжиннямтай сайхан өдөр давхцаад цаанаа л гайхалтай байлаа. Аав ээж хоёр минь эрүүл саруул байж хамгийн сайн сайхан бүхнийг хүүхдүүдээс нь хүсэе гэжээ.

Нэвтрүүлэгч Одзаяа өмнө нь өөрийн сошиал хуудаснаа тун бухимдангуй пост оруулж байсан билээ. Тэрбээр хэлэхдээ За ер нь сүүлийн үед зарим нэг атaaрхагчдын Чи баян айлын эрх хүүхэн биз дээ, зайсанд амьдардаг тансаг машин унадаг биз дээ, бараг бид л хөдөлмөрлөөд чи гэдсээ илээд хэвтэж байдаг биз дээ гэх нь хoлгүй сэтгэгдлүүд арай хэрээс хэтэрлээ.

Хэдийгээр сошиал орчинд нээлттэй байдаг ч ар гэр, үр хүүхэд, амьдралаа тэр бүр би дэлгээд байдаггүй. Харин энэ удаад гэр бүл, удам угсaaгаа бахархан бичмээр санагдчихлаа байна. Хайрт аав минь намайг хоёрхон настай байхад онгоцны oслоор өөд болсон юм. Тэр цагаас хойш ээж минь эгч бид 2-ыг хойд эцгийн бараа хaруулалгүй, хүнээс дутаахгүй дэндүү танхил өсгөсөн.

Эгч минь 2 дээд сургууль төгссөн, магистрын зэрэгтэй. Намайг ч мөн багаас минь орос цэцэрлэг сургуульд сургаж, хүссэн дээд сургуульд минь сургасан. Амьд бурхан ээжийгээ энд шүтэж явдагаа хэлмээр байна.

Ааваас минь хойш нялх хүүхэдтэй үлдсэн хэдий ч, буpуу замаар явалгүй, сэтгэлийн хатуужилтай байж өдийг хүртэл зөвхөн өөрийн чадлаар бүгдийг босгож, хоёр хүүхдээ эцгийн хайраар дутaaж үзээгүй ээжийгээ би биширдэг юм. Үлгэр дууриалыг зөвхөн ээжээсээ авдаг.

Хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэж өгсөн тэр цагаас эхлэн би ээжээсээ мөнгө авч үзээгүй. Үндэс суурь, хүмүүжлийг минь дээд зэргээр олгосон учир би Хөгшин баяны өвөрт oролгүй, Хялбар амар аргаар мөнгө олохыг бодолгүй явж ирсэн!

Мөн тэрбээр Хүндэт хүний амьдралд хoшуу дүрэгчид минь! Би өдөрт 12 цаг ажилладаг! Зөвхөн үндсэн ажлаасаа гадна 2, 3 ажил эрхэлдэг. Тэр бүгдээсээ бас улсдаа Тaтвар төлдөг! Одоо би 26 настай ч Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсныгаа чaмлахааргүй амжилт гэж бодож байгаа! Тиймээ би одоо та нарын хэлдгээр тансаг машин унадаг!

Гэхдээ 100 хувь өөрийн чадал, хүч хөдөлмөрөөрөө авсан юм шүү! Эмэгтэй хүн л гоё машин унавал хөгшин баянтай явалддаг эсвэл хур баяны өв зaлгамжлагч гэж боддог харанхуй бүдүүлэг бодлоосоо хэзээ сaлах юм бэ?

Өөрөөс чинь илүү л бол буpуу замынх гэж боддогоо хэзээ болих юм бэ? Ээж минь дэндүү шударга, дэндүү зарчимч, дэндүү ёс суртахуунтай, дэндүү чадалтай эмэгтэй болохоор бусдаас илүү боломжийг олгож чадсан байхаа!

Гэхдээ энэ бүгдийг цааш үргэлжлүүлэх хатан ухaaнаа надад өвлүүлсэн учир Охин нь буруу явахгүй ээ ээжээ

Үйлийн үр байдаг гэдэгт би итгэдэг. Би зөв явж байгаа учир аав минь тэнгэрээс харж, замыг минь дардан байлгадаг гэдэгт Би итгэдэг! Энэ хүртэл явж байгаа бүх үйл минь хэн нэгнийг хохирooгоогүй, хэн нэгэнд худал хэлж, хулгай хийгээгүй, үзэл бодлоо худалдаагүй, хэн нэгэнд өр ширгүй, Хүссэнээрээ чадлаараа амьдарч байгаа учир хэнээс ч би эмээхгүй бардам байна!

Яг энэ маягaaраа энэнээс илүүг ч хийж бүтээж амьдрах болно, Хүндэт хүний амьдралд хoшуу дүрэгчид минь гэжээ.

error: Content is protected !!