Хөвсгөлчүүд минь хөөрөөд байлгүй харилцаа хандлагаа засаад төлбөрөө авч бай!!

Нээрээ Хатгал тосгон Мөрөнгийн тухай таалагдаагүй зүйлээ хэлчих үү? Тэнгэрийн үнэтэй мөртлөө Тэг үйлчилгээтэй газар юм аа.

Нэг ширхэг годгор бууз 1.000төгрөг юм. 1 аяга сулавтар сүүтэй цай 800төгрөг. 1 таваг цуйван 12.000төгрөг. Нэг хүнийн нэг өдрийн амралт 200.000₮ юм байна. Заа тэгээд ямбатай захирлууд нь яацарчихсан харилцаагүй хүмүүс юм.

Зүгээр л хүнийг мөнгө гээд харчихсан харилцаа нтр ямар ч хүйтэн юм. Мөрөнгийн төвд нь гоё хоолтой газар байхгүй. Хатгалын усанд орох газар нь ажилладгүй мөртлөө галладаг хаха. тог нь байн байн тасардаг. Мөсний баяр нь ойлгомжгүй бужигнадаг. Хүн машин нь энд тэнд. Монгол дээлээрээ гоёж гангарсан хүмүүс, нутгийн брэнд бүтээгдэхүүний зах худалдаа.

Заа тэгээд яахаа ч мэдэхгүй хэсэг алхаж явсан даө. Гадаад жуулчнаас илүү өндөр төлбөр авна. Уг нь Яг л адилхан хэрэглээтэй хүн шдээ.

Угаалтуур нь усгүй. Худлааа хэлбэртсэн амралт, ажилчид… Ичиг ичиг гэдэг шүлэг шиг л. Ийш тийш олон явж байгаагийн хувьд таанууст хэлэхэд зүгээр л монгол малчинд айлд хоноод сайхан танилцаад дайлаад дайлуулаад мордож байгаарай. Төлбөр шигээ үйлчилгээтэй бол яаая гэхсэн. Үүргэвчээ үүрээд, чаргаа чирээд явдаг мань мэтэд бол тулцан үнэтэй амралт, түүний үйлчилгээ үнэндээ шал хэрэггүй зардал гэж дүгнэсэн.

Хөвсгөлчүүд минь хөөрөөд байлгүй амралт, хоол, халуун ус, харилцаа хандлагаа засаад төлбөрөө авч байгаарай.

error: Content is protected !!