Загвар өмсөгч Э.Энхболд амлалтандаа хүрч эхнэртээ машин бэлэглэжээ

Загвар өмсөгч Э.Энхболд арван жилийн өмнө эхнэртээ машин авч өгнө гэж байсан амлалтаа биелүүлжээ.

Тэрбээр эхнэрийнхээ төрсөн өдрөөр changan cs75 маркийн машин бэлэглэсэн байна.

Загвар өмсөгч Э.Энхболд, Д.Отгонжаргал нар амьдралаа тэгээс эхэлсэн ч эдүгээ өөрийн гэсэн өнгө төрхийг загварын салбар тамгалж яваа гэр бүл юм. Хосууд анх 2008 онд танилцаж байсан тухайгаа манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Энэ талаар Д.Отгонжаргал Би тэр үед Урлах эрдэм дээд сургуульд багшилдаг байлаа. Тус сургууль жил бүр Улаанбаатар загварын долоо хоногийг зохион байгуулдаг. Тэр жил би уг шоунд эрэгтэй хувцасны цуглуулгаар оролцсон.

Монголын бараг бүх л эрэгтэй загвар өмсөгчдийг цуглуулж, шалгаруулж байж шоундаа оролцуулсан юм. Тэр дунд Энхболд байсан. Өмнө нь харж байсан ч тэр шоуны үеэр л бид анх танилцсан гэжээ.

error: Content is protected !!