Г.Ундармаа: Hадтай холбоотой гарч байгаа ташаа мэдээллүүдэд хариулт өгье

Цахим орчинд дуучин Нара буюу М.Нарантуяа болон жүжигчин Г.Ундармаа нарын хооронд маргаан үүсэн олны анхаарлыг татсан сэдэв болоод байгаа билээ. Энэ талаараа жүжигчин Ундармаа нэлээд хэсэг чимээгүй байсан ч өөрийн цахим хуудсаараа албан ёсоор тайлбар хийжээ.

ЭНЭ ЦАГИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Сүүлийн өдрүүдэд сошиалаар надтай холбоотой гарч байгаа тaшаа мэдээллүүдэд хариулт өгье.

1. Хавдаргүй Монгол Эмэгтэй аян ба 600 мянган төгрөгний тухайд :
Миний бие Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо– ны Удирдах Зөвлөлөөс хүсэлт тавьсны дагуу 2 жилийн хугацаанд ажиллалаа. Сарын өмнө Удирдах Зөвлөлөөс гарах саналаа тавьсан учраас дээрх Хавдаргүй Монгол эмэгтэй аян 600 мянган төгрөгний такстай үйл ажиллагааг болсных 2 хоногийн дараа мэдсэн болно.

Энэ үйл ажиллагаанд киног оролцуулсанд би ч өөрөө гайхаж байгаа. Энэ талаар Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо тайлбар өгөх байх аа.

2. МЭХ-той кино төсөлд хамтарч ажилласан тухайд :

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Ю фильм уран бүтээлийн нэгдэлд төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч С.Удвал гуайн тухай намтарчилсан уран сайхны кино бүтээх санал тавьсанаар бид төлөвлөөгөөндөө оруулсан юм.
2020 онд Монголын эмэгтэйчүүдийн холбоо-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл санаачлан киноны захиалгыг Ю Фильм Уран бүтээлийн нэгдэлд хүргүүлснээр уг төслийг Улаан цэцэг МУСК нэр дор Ю Фильм гүйцэтгэлийг хариуцан мэргэжлийн уран бүтээлчид, жүжигчдийн багийг бүрдүүлж 100 хувийн үйлдвэрлэлийг бие даан гүйцэтгэн 1 жил 6 сар хугацаанд хийж бүтээв. (https://www.youtube.com/watch?v=zvbj0mPlK1E&t=4s )

Хэдийгээр Улаан цэцэг МУСК-г “Ю Фильм” 100 хувь бие даан бүтээсэн боловч талууд төслийн нийт санхүүжилтийг 50, 50 хувь эн тэнцүү хуваан гаргасан билээ. (https://www.facebook.com/watch/?ref=search&v=492126609241528&external_log_id=255ab9f9-22c8-40e7-be7b-ce46c998cf8e&q=улаан%20цэцэг%20муск) Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны зүгээс гаргасан 50 хувийн санхүүжилт нь одоогоор миний мэдэж байгаагаар доорх эх сурвалжаас бүрдсэн.

Үүнд:

1. Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
2. Швецарын хөгжлийн агентлаг
3. Ундрам сан
Ю Фильм -ын зүгээс гаргасан 50 хувийн санхүүжилтийг өөрийн компанийн хөрөнгөөс гаргасан юм. Төсөвлөсөн санхүүгээс гадна Говь ХХК, Виви фэйшион , НЕЮУКС зэрэг компаниуд бараа материалаар тусласан юм.
Харин гэрээнд тус киноны орлогыг талууд мөн адил 50, 50 хувь эн тэнцүү хувааж авахаар тусгасан юм. МЭХ , Ю Фильм уран бүтээлийн нэгдлийн гаргасан санхүүжилтийн эх үүсвэрүүд хоорондоо огт хамааралгүй болно.

3. Хүүхдийн Төлөө Фондны мөнгөний тухайд:


Хүүхдийн Төлөө Фондыг байгуулах санаачилга гарсны дараа хуучин сайд нар надад гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан. Надад итгэж, илүү үр дүнтэй чанартай бүтээж чадна гэж итгэсэн гэж ойлгож, зөвшөөрсөн. ХТФ-д цугларсан, хандивлагчдын мөнгөнөөс ХНХЯ-д хүлээлгэн өгөх хүртэл нэг ч төгрөг данснаас гаргаагүй болно. Мөн данс нээх, хандивын тоглолтод оролцсон хүүхдүүдэд бэлэг өгөх, тайлан гаргах ажилчдын хөлсийг хувиасаа өгсөн.

Миний чин хүсэл бол олон хүүхдийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах, барих барилга байгууламжийг чадварлаг мэргэжлийн туршлагатай баг бүрдүүлж, чанарын өндөр төвшинд сайн материалаар боломжийн үнээр үнэнч хийх байсан. Хуулинд нэмэлт өөрчлөлт гаран Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яаманд шилжигдэхээр болсон учраас 2021 оны 5 сарын 21-ны өдөр хүлээлгэн өгсөн билээ.


https://mlsp.gov.mn/content/detail/1379

https://www.montsame.mn/mn/read/264750

4. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан тухайд:

МЭХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа хийсэн ажлуудын тайлбарыг оруулъя. Миний үүрэг Эмэгтэйчүүдийн холбооны соёл урлаг хариуцсан гишүүн байсан. Дүрмийн дагуу сар бүр 80000₮ төгрөгний татвар төлдөг байсан.
– Монголын эмэгтэйчүүдэд тулгамдаж буй хамгийн том асуудлыг тодорхойлж, гарц хайх зорилготой Хаалга төслийг удирдан найруулж, 3 сарын хугацаанд бүтээсэн. Санхүүжилтийн 50 хувийг нийгмийн хариуцлагатай хувь хүн болон компаниудаас санхүүжилт босгон өгсөн. Ю фильм уран бүтээлийн нэгдлийн хамт олон туслан ажилласан. Уг төсөл нь 3 дуу, 1 цагийн хугацаатай нэвтрүүлэг, шторк, бүжиг, клипээс бүрдэн нийт 200 гаруй уран бүтээлчидийг нэгтгэн ажиллуулсан.
– Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж, охид бүсгүйчүүдэд урам зориг, хүсэл тэмүүлэл өгөх, Монголын нийгмийн 70 жилийн түүхийг эмэгтэй хүний хувь заяатай холбосон, Улаан цэцэг намтарчилсан уран сайхны киног бүтээсэн.
– Өөрийн цахим хуудсаар мэргэжлийн хүмүүстэй хамтарч Хөвгүүдийг хүмүүжүүлэх эерэг арга, Хосын харилцааны чухал дүрмүүд, Охидыг хэрхэн өөртөө итгэлтэй болгож өсгөх вэ? , Ажлын байрны бэлrийн дapaмт ба сэтгэл зүй сэдвүүдээр лайв ярилцлага хийсэн.
Xүчиpхийлэлтэй тэмцэх олон аргууд байдаг аа. Миний зүгээс уран бүтээлээрээ урьдчилан сануулах, анхааруулах, энэ талаар боловсрол мэдлэг олгох аргыг чухалчилдаг юм шүү.
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=183015480018887

Эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөж, анхаарч байдаг бүсгүйчүүддээ баярлалаа.
Энд зөв ч юм байна, буруу ч юм байна. Зөв зүйлийнхээ төлөө баримт, судалгаатай дуугарч байгаарай!

МЭХ-ийн Удирдах Зөвлөлд, Хүүхдийн Төлөө Фондод уригдан ажиллах багахан хугацаанд олон, гүтгэлэг, хардлага, дайралтанд өртөж sоciйl bullуing-д өртлөө. Миний бие иймхэн маягаар иймхэн хальт дaйраад ороод ирэхэд ингэж хэцүү байгаа юм чинь үнэнч хөдөлмөрлөж байгаа манлайлагч эмэгтэйчүүдэд ямар хэцүү байдалд байдгийг ойлголоо. Та нар маань битгий шaнтраарай.

Ю фильм -ийн хувьд кино бүхнийхээ орлогоос цаашид нийгмийн хариуцлагатай хүмүүстэй хамтарч, өвчтөнүүдийг тухтай орчинд эмчлүүлэх нөхцлийг бий болгох засвар тохижилтын ажлаа үргэлжлүүлсээр байх болно.
Мөн эмэгтэйчүүдийн асуудал, цахим ертөнцөд хэрхэн зөв ёс зүйтэй байх талаар байнга мэргэжлийн сэтгэл зүйч, судлаач, жендерийн мэргэжилтэн нартай та бүхнийг уулзуулж, зөвлөгөө өгүүлж байх болно. Үүний зэрэгцээ шилдэг хөдөлмөрч, манлайлагч эмэгтэйчүүдтэй хамтдаа охид залуусдаа урам зориг өгч үлгэр дууриалал болгох бие даасан нэвтрүүлгүүдийг хүргэх болно.

С.Удвал дарга Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй. Эв нэгдлийн ачаар, хөдөлмөрийн ачаар хүн зоригжиж ололтыг олдог юм гэж хэлж байжээ.
Дэмжиж итгэж байсан хүмүүсдээ маш их баярлалаа.

error: Content is protected !!