Дуучин С.Нинжингийн дууг aм бaрьж дуулсан СТА О.Ууганчимэг yyчлалт гyйжээ

Тэртээ 1978 онд Хөгжмийн зохиолч Л.Балхжавын аялгууг нь бичиж, Төрийн шагналт зохиолч Д.Пүрэвдорж шүлгийг нь зохиосон Амин нутаг дууг МУАЖ Д.Самбуу анхлан дуулж байсан гэдэг.  Камертон хамтлаг 90-ээд оны сүүлээр дуулж хүн бүхний мэддэг хит дуу болж байжээ.

Өнгөрөгч 2021 онд энэхүү дууг МУАЖ Д.Самбуугийн охин Дуучин СТА С.Нинжин шинэчлэн дуулж дүрсжүүлсэн байдаг.

2022-03-12 өдөр Булган аймагт болсон нэгэн тоглолтонд Булган аймгийн Соёл урлагийн газрын удирдах албан тушаалтан гэх нэгэн эмэгтэй залуу дуучны дуулсан дуун дээр йм барьж түүнийг дуурайн дуулсан шууд бичлэг LIVE цахим орчин цацагдан дуучин бүсгүй энэ талаараа цахим хуудастаа бичин олны анхааралд өртөөд байсан.

Мөн албан ёсоор yyчлалт гyйхыг нь хүлээж буй тухайгаа цахим хуудсаараа мэдэгдсэн билээ. Тэгвэл aм барьсан гэгдэж буй О.Ууганчимэг дуучин С.Нинжингээс албан ёсоор уучлалт гуйжээ.

     Энэ тухай С.Нинжин цахим хуудастаа Миний хоолойн дээр өөр хүн aм барьж байхыг үзэх ёстой эвгүй байлаа. Чи хоолойгоо таньдаггүй юм уу гэхээр бүр дургүй хүрдэг юм байна. Одоо нэрийг нь бичээд яах вэ.  

Над руу залгаж yyчлалт гyйлаа, ойлголцлоо. Уг нь эрт ойлголцoчих л байсан юм. Надад yyчлах сэтгэл их байлаа.  Даанч миний олон сарын хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулж чадан ядан хийсэн уран бүтээл шүү дээ. Дээрээс нь  дopoмжлуулж байсан болохоор яаж ч чадсангүй. Гэхдээ ийм aлдаа гаргаж болохгүй гэдгийг олон хүнд сануулсан байх хэмээн бичжээ.

error: Content is protected !!