Хөтлөгч Б.Тамирын хайрын түүх кино болжээ

Цэнхэр дэлгэцээр өдөр бүр улс эх орны цаг үеийн шуурхай мэдээг дамжуулан хүргэдэг мөн олон сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмнийхээ мэлмийг мялаадаг нэвтрүүлэгч Б.Тамирыг уншигч та бүхэн андахгүй мэднэ. Хөтлөгч Б.Тамир хань  М.Болормаатайгаа 2013 онд танилцаж хуримаа хийж байсан бөгөөд тун удалгүй хайртай ханийх нь бие муудаж эхэлсэн байдаг. 2014 онд өвчний ерөнхий оношийг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсож түүнээс хойш тасралтгүй эмчилгээ хийлгэж байсан боловч хөтлөгч залуу ханиа аврах бүх боломжоо дайчилж чадсан ч бурхан ханийг нь авсан.

Залуу гэр бүлд ийм том гай тохионо гэж хэн төсөөлөх билээ. Гэхдээ залуу хос хайрын хүчээр бүхнийг даван туулна гэдэг итгэлээр цуцалгүй тэмцсээр байв. Тэд хүнд өвчнийг хамтдаа давж туулж байгаа тухайгаа олон нийттэй хуваалцах Бидний хайрын хүч нэртэй фэйсбүүк хуудастай болж үүгээр ээдамжуулан маш олон хүн тэдэнд сэтгэлийн дэм өгч байв. Болормаагийн биеийн байдал муудаж, химийн эмчилгээ хийлгэснийхээ дараа үсээ хусуулсан. Мэдээж Тамир үүнийг гэргийнхээ хамт хийж байсан юм.

Уншигч та энэ тухай уншаад дээрх үйл явдлыг нэхэн санаж буй биз ээ. Тэдний хайрын түүхийг өгүүлсэн дэлгэцийн бүтээлийг ерөнхий зураглаач Гүенбаатар бүтээсэн байна. Тэрбээр энэ тухайгаа, Оюутан ангийн найзынхаа амьдралаар сэдэвлэн хийсэн кино маань удахгүй нээлтээ хийх нь гэлээ. Бусдад үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг харуулж үлгэр жишээ болсон хосуудын амьдралаас сэдэвлэсэн Үүрдийн хайр киноны дүрүүдийг Амгаланбаатар, Хунцэнгүүн нар бүтээжээ.

error: Content is protected !!