Б.Жаргалсайхан: АЛЬ НЬ ХОНШООРТОЙ ХУЛГАЙЧ ВЭ…

С.Баярцогт АНУ, Япон, Сингапур, Швейцарь Монгол гэсэн таван улсын шүүхээр орж “Гэм буруутай нь тогтоогдоогүй учир” суллагдсан. Олон улсад шалгагдсан анхны Монгол хүн. Харин Сү.Батболд Англи, АНУ, Хонконг, Сингапур, Франц зэрэг улсад түүнийг буруутай гэж үзэн үл хөдлөх хөрөнгө, банкны гүйлгээ зэргийг хааж зарим нэг хамтрагчид шоронд орсон.

Тэрбээр оффшор бүсэд мөнгө байршуулах, гадаад улс оронд үл хөдлөх хөрөнгө худалдан авах ажлаа Ерөнхий сайд байх үеэсээ хийж эхэлсэн баримтуудыг улс төрчид хийгээд сэтгүүлчид гаргаж тавьсан. Чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр Сү.Батболдод хууль үйлчилдэггүй ээ. Зарим эх сурвалжууд Сү.Батболд хэвлэлийнхэн болон улс төрч нарт багахаан мөнгө (10 тэрбум) цацаад дуугүй болгодог туршлагатай гэнэ.

Энэ утгаараа тэрэг тэрэг баримтаа боодол боодол мөнгөөр сольсон сурагтай. С.Баярцогт хурга шиг чимээгүй хэвтэж байгаад шалгуулаад ирж байхад Сү.Батболд ишиг шиг чарлан “Намайг бус намыг маань харлуулах гэж байна” гэж гоншигнон Прокурор дээр удаа дараа хэргээ хаалгасан байдаг. Ингэхээр аль нь хоншоортой хулгай вэ…

error: Content is protected !!