Хөөрөг урлаач Ариунболд: Таалахгүй байгаа бол өөрсдөө хийж өгөөрэй. Яадаг юм, гуядаж авсан цолны тэмгийг зодож хийсэн юм

Улсын аварга О.Хангай аваргын залаа, тэмдгээ хийлгэсэн зураг цахим орчинд тараад буй билээ. Тэгвэл үүнийг хийсэн урлаач дараах тайлбарыг өгчээ.

Хөөрөг урлаач Ариунболд: О.Хангай аваргын малгайн тэмдгийг манай хамт олон урлаж өглөө. Уул шиг сайхан залууд дархан аварга цол хүртэхийг ерөөе.

Өөрийн захиалгаар хийсэн буюу бид бусад хийсэн загварыг дуурайхыг хүссэнгүй. Ер нь том байх, жижиг байх ёстой гэх юм байдаггүй юм билээ.

Таалахгүй байгаа бол өөрсдөө хийж өгөөрэй. Яадаг юм, гуядаж авсан цолны тэмгийг зодож хийсэн юм. Зориуд том хийсэн юм. 100 жилийн түрүү юм чинь” хэмээв.

Малгай нь дөрвөн аймгийг илтгэсэн 4 тал, орой дээрх зангидсан сампин нь шавь 5 газрыг төлөөлдөг. Улаан залаан дээр тэмдэглэсэн шар тууз тухайн бөхийн амжилтыг илтгэдэг.

О.Хангай аваргын залааны урд хэсэгт өргөн шар тууз оруулж өгсөн нь улсын наадамд түрүүлснийг харуулж буй юм. Малгайны урд дөрвөн хүчтний нэг Хангарьд шувууны дүрс бүхий алтадсан тэмдэг

error: Content is protected !!