Баянхонгорын наадмаар бөхчүүд барилдах нэрээр нэгнээ зoджээ

Монгол бөхийн ёс жудаг дүрэм алдагдаж байна. 2022оны 7сарын 10нд Баянхонгор аймгийн баяр наадам болж миний хүү Б.Батэрдэнэ энэ наадамд 4 давж 5ын даваанд Аймгийн начин Х.Балжиннямтай тунаж барилдсан.

Начин Балжинням нь миний хүүг эхний 2 удаа мөргөсөн, зохисон хүү маань үүнийг хүлээцтэй өнгөрөөсөн байна. дараагийн гурав дахь удаа гараа зангидан хамрыг нь хугартал зохиж цусыг нь садруулсан тул эрүүл мэндийн байдлаас болж ямар ч барилдах боломжгүй болгосон.

Мөргөх зохих зодох хамрыг нь хугалах хүртэл бие эрхтэн болон эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан тул эх хүний хувьд хүүгээ өмөөрхөөс өөр арга байсангүй ээ .

Тухайн үед хөлийн цэцээс Бөхийн дүрмийн дагуу хөлийн цэцээс өрсөлдөгч бөхдөө хүнд гэмтэл учруулсан Балжиннямыг хасах шийдвэр гарч узел болон наадамчин олонд,цахим шүлжээгээр Б.Батэрдэнэд тус давааны давааг олгож хөлийн цэцийн шийдвэрийн дагуу зарласан боловч

Улсын том цолтой бөхийн зүгээс хөлын цэцүүдийг дapaмталж сүрдүүлснээс хөлийн цэцүүд тус улсын цолтой бөхын хүчин нөлөөнд автаж дахин барилдах шийд гаргасан юм байна.

Энэ шийдвэрийг миний хүү бөхийнхөө дүрмэндэх хөлийн цэцийн анхны шийдвэрээ дагахыг шаардаж дахин барилдахгүй гэдгээ хэлсэн юм байна. Ингээд тун удалгүй хөлийн цэцүүд дахин шийдвэр гаргаж 2 бөхийг хоёуланг нь хассан байна.

Энэ удаа миний хүү хөндлөнгийн ёс зүйгүй нөхрийн үйлдлээс болж бие эрхтэнээрээ хохирсныг эрүүл мэндийн байгууллага тогтоогоод байгаа билээ. Энэ үйлдлийг МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО нь баянхонгор аймгийн хөлийн цэц цэцүүдэд. хөндлөнгөөс нөлөөлсөн Улсын цолтой бөх 2ын гаргасан шийдвэртэй танилцахыг уламжилж байна.

Дашрамд хэлхэд: Хүү маань миний энэхүү сэтгэгдэл бичих асуудлыг эс зөвшөөрсөн ч ээж нь тэвчиж өнгөрөөж чадсангүй ээ. Уучлаарай хүү минь цаашдаа олон олон залуу бөхчүүд бөхийн эрдэмд өөрийгөө сорьж яваа хүүхдүүдэд,мөн ээжүүдэд нь чи бид 2т тохиолдсон шиг зүйл битгий

тохиолдоосой гэсэндээ энэхүү зурвасыг үлдээлээ.Миний энэхүү үйлдлээс болж хүүд маань элдэв дарамт ирэхгүй гэдэгт итгэж байна.

Миний хүүг дэмжин үздэг олон олон үзэгчид дэмжигчэддээ БАЯРЛАЛАА

2022оны 7сарын15 Давга Отгончимэг

error: Content is protected !!