Архангайн гишүүд Цэндбаатарт амласан машинаа одоог хүртэл өгөөгүй байна

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 2021 оны зургаадугаар сард МУГТ тамирчин гэх эрхэм алдрыг хүртсэн бөгөөд гавьяатын найраа 01 сарын 12-ны өдөр тэмдэглэсэн билээ.

Э.Цэндбаатар гавьяатын найраа хийж байхад нь нутгийнх нь гишүүд гээд Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар ирж, баяр хүргээд Suzuki Jimny машин бэлэглэж байна. Бэлгийн машин түгжрээнд ороод хоцорчихлоо, одоохон ирнэ хэмээн ирсэн зочдын өмнө ярьсан аж.

Гэтэл одоо болтол мань хоёр эрхэм бэлгээ өгөөгүй л байгаа аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ярихдаа

Тухайн үед нутгийн зөвлөлөөс машин өгнө гээд батламжийг нь гардуулсан. Тайзан дээрээс батламжийг нь авч ирж яваа хүн замын түгжpэлд орчихлоо. Удахгүй ирнэ гэж хэлсэн. Түүнээс биш машиныг нь авч ирж байгаа гэж хэлээгүй.

Бридж групп рүү машины урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Ойрын үед нутгийн зөвлөл хуралдаад үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ. Гишүүд тойрог, орон нутаг гэж яваад саяхан цугларч байна.

Мөн Э.Цэндбаатар тэмцээнд явж байгаад саяхан ирсэн. Өөрт нь ойрын үед машиныг нь гардуулж өгнө гэдгээ хэлсэн. Албан ёсоор нутгийн зөвлөл дээр гардуулж өгнө хэмээж байснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч энэ машин эзэндээ очоогүй л байгаа гэнэ.

error: Content is protected !!