Н.Энхбаярын БЭР болох гэж буй жүжигчин Б.Янжиндулам

Хамгийн залуу УИХ-ын гишүүн Э.Батшугарын наадмаар хөтөлж ирсэн бүсгүй бол Б.Янжиндулам. Шугараа 2018 оны үeд Солонгосын үндэсний урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөөд ирсэн, хөлөөсөө толгойгоо далд ортол брэндээр гоёдог энэ бүсгүйг “нууц амраг”-аа болголоо гэж шуугиулж байв.

Зайсан хиллд “Adore” нэртэй хувцасны дэлгүүр, цэцгийн дэлгүүртэй болоход нь Шугараа дэмжиж тусалсан гэлцэн жиг жуг хийсэн. Б.Янжиндуламын хувьд тухайн үeийн гишүүн Б.Ундармаагийн хүү А.Бишрэлттэй үeрхсэнээр өөрийнхөө зэрэг зиндааг тогтоосон. Бас Г.Ундармаагийн “Амьдарлоги” кинонд охиных нь дүрд тоглон чимэг зүүлт нэмсэн.

Бүсгүй зүгээр ч нэг тортны чимэглэл шиг эмзэг булбарай нэгэн биш. Найман настайгаасаа эхлүүлэн 9 жилийн турш спортын гимнастикаар хичээллэсэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багийн ахлагч байсан чанга хатуужилтай нэгэн.

Одоо боксын спортоор хичээллэдэг ч цэцэгтэй зургууд нь клип ээ клип. “Adore” цэцгийн дэлгүүр бас энэ бүсгүйнх. Ингэхэд цэцэг бэлэглээд байх биш цэцгийн дэлгүүрийг нь өгчихдөг Шугараа шиг мэдрэмжтэй залуу хэр олон бол.

Э.Батшугарын экс гэргий Английн лордтой ураг барилдаад хэр удсан билээ. Б.Янжиндулам одоо нууц амраг биш. Хосууд цөөнгүй жилийг хамтдаа үджээ.

Зорилгогүй уулзаж учраагүй л байлгүй. Н.Энхбаярын бэрд ийм нэг бүсгүй нэр дэвшээд байна. Эцсийн шийдийг мэдээж аав гаргах байлгүй.

error: Content is protected !!