А.Сүхбат аваргын охин ААВЫГАА өмөөрч бичсэн үгс

Энэ жилийн наадмаар А.Сүхбат аваргын онцгой хайрлаж өсгөсөн охин нь ил гарч, аавынхаа цолны асуудлаар хатуухан үг хэлээд авсан нь халуун сэдэв байв.

Түүний “Хууль дүрмээрээ, эрэмбээрээ бол аав маань (А.Сүхбат) баруун жигүүрт тэргүүлэх ёстой юм аа. Гэвч бөхийн холбоо гэх үл бүтэх байгууллага байнга л өөрсдийн дураар бантан хутгаж өдийг хүртэл дураараа өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн утгагүй дүрэм гаргаж ирснийг ухаантай хүмүүс мэдэлгүй л яахав. Үнэт ёс уламжлалыг санаатайгаар бусниулах нь ард түмнийг хүртэл төөрөгдүүлэн талцуулж байдаг. Хоёрын хооронд ёс заншлаа мэддэггүй хүмүүс хойч үедээ эвдэрхий уламжлал үлдээх ч аюултай. Хор хутгаж ханадаггүй, уйддаггүй хүмүүс байх юм” хэмээсэн сэтгэгдэл дэмжлэг ч авч, шүүмжлэл ч дагуулжээ. 

error: Content is protected !!