Б.Болдсайхан эмч зүгээр сууж чадалгүй хүүхдүүд үзсээр л …

Хаа ч явсан зүгээр суулгүй зүрх болгонтой чин сэтгэлээсээ мэдрэмжээрээ ярилцдаг Б.Болдсайхан эмч Уньтад.

Уг нь нэрнийх нь урд зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч гээд олон гуншинг нь залгаж болох ч хүмүүс “Эмч ээ” л гэнэ. Б.Болдсайхан Шастины нэрэмжит III төв эмнэлэгт мэс заслын их эмчээр 1988-2011 онуудад ажиллаж байсан.

2011 оноос УБ Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмчээр ажиллаж байгаа юм. Эмнэлгийн захирлууд дундаас ингэтлээ өөрөө галын шугаманд ажилладаг хүн байхгүй гэхэд хэтрүүлэг болохгүй. Эмнэлгийн захирал чинь тэгээд улстөрч ч юм уу өөр юм хийдэг биш билүү гэж гайхмаар. Хөдөө ч хотод ч хаана ч захирал шиг аашилдаггүй болохоор нь энэ хүний сэтэр, гуншинг мартчихаад байх юм.

Хүүхдүүд бол түүнийг найзаа л гэж боддог байх. Хааяа уулздаг хотын найз нь, бүх багачуудыг нэр, зүсээр нь таньдаг бололтой юм. Манай эмч нар мундаг, анагаах ухааны салбар урагшилж байгаа. Гэхдээ хүндээ ойр, хүн хүнтэйгээ тулж харьцах ядаж л өвчтөнөө хараад инээмсэглэдэг нь цөөн.

error: Content is protected !!