Д.Долгион: Эхээс төрсөн эрүүл саруул биеэ битгий сэглээч ээ

“Miss Mongolia” /2012/ “Miss Universe” /2018/ тэмцээнүүдийн титмийн эзэн, “Гоёл” наадмын отгон топ модeль Д.Долгион ийн бичжээ.

Охид бүсгүйчүүдэд хэлмээр санагддаг.

Инста сошиал гоё зураг бүхий хүмүүсийг хараад дуурайх, хэт өөрийгөө голох, сэтгэл ханамжгүй байх хэрэггүй шүү дээ. Заавал адилхан хамартай, адилхан нүдтэй, адилхан хөх бөгстэй болж байж “хаппи” амьдарна гэж бодвол эндүүрэл шүү. Өөрт таарсан, шаардлагатай зүйлсээ хийсэн хүмүүс гоё л харагддаг, дэмждэг. Гэхдээ хэтрүүлэх, хэт гаднаас гоо сайхан харагдахыг илүүд үзэж эхээс төрсөн эрүүл саруул биеэ битгий сэглээч ээ

Өөрийн хөдөлмөрөөрөө өөрчлөлтийг хийх боломжтой зүйлс дээрээ жоохон хөлсөө гаргадаг, хичээдэг, анхаардаг, цаг гаргадаг байгаач ээ. Заавал барби хүүхэлдэй шиг болох гэж бүү зүтгээч ээ. Эрүүл саруул урт удаан гоо сайхан явна гэдэг дотроосоо гэрэлтсэн эрүүл, зөв байхыг хэлдэг юм шүү дээ. Амар хялбараар гоё болох гэж хүнд хортой аргыг амархан битгий сонгооч ээ, үр дагавраа сайн бодооч ээ гэж хэлмээр байна.

Хүн бүр дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй. Бусдаас ялгарах чанараа битгий алд, битгий бусдыг даган дуурай. Өөрийнхөөрөө гэрэлт. Гоо үзэсгэлэн гэдэг хүн бүрийн хувьд өөр томьёололтой шүү

error: Content is protected !!