Т.Дэлгэрмөрөн: Амраг хайртай бүсгүйдээ янагийн үгээ тусад нь хэлнэ

Өнөөдөр дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хайрт бүсгүй Х.Ананда болон түүний бага охин Сорголчингийн төрсөн өдөр тохиож буй аж. Тэрбээр энэхүү баярт өдрийн талаар ийн бичжээ.

Өнөөдөр тохиож байгаа олон олон найр хурим шоу тоглолт, баяр цэнгэл наадмуудын дотроос манай гэр бүлийн ээж,бага охин хоёрын нэгэн өдөр мэндэлсэн чухам үгээр орлуулж хэлэхэд багадам төрсөн өдрийн баярын өдөр тохиож байгаа.

Амраг хайртай бүсгүйдээ янагийн үгээ тусад нь хэлнэ, алдар суутай олон сайхан уран бүтээлчид миний Солонгон aaштад баяр хүргэж, зүрх сэтгэлээ зориулна.Алдрай хөөрхөн Д.Сорголчин бөбөөхэйдөө аав нь тусдаа гэр бүлээрээ хүндэтгэл үзүүлж маргааш нижгэр найр хийнэ ээ.

Амьдралын завгүй өдрүүд шил шилээ даран овоорсон ч аргагүй урлаг өөрөө тэр чигээрээ энерги эрч хүч учраас цэнэглэгдчихдэг байх сэтгэл зүрхээрээ.Гэвч түүнээс илүү хүч чадлыг мэдрүүлж байгаа залуу бүсгүйн xөлд чиpэгдэж байна шүү Дээгий нь үнэндээ, хийдгээ хийчихсэн хүн гайгүй байгаа даа гхгхгх.

СТА Т.Дэлгэрмөрөн анд найз сайхан дуучин Bayanmunkh Otgoi -тэй хамтран энэ сарын 27нд Найрсан дуулъя хүндэтгэлийн концертыг UB palace-их танхимд тоглох гэж байна.Хүмүүсээ концерт шоу тоглолт хоёр найруулгаараа тэс өөр байдгийг мэднэ биз дээ.Тэгвэл бидний тоглолтын онцлог бол концерт учраас бусдаас онцлогтой, бүрэн утгаараа.

Заа тэгээд цаашлан Хөвсгөл аймгийнхаа 10 гаран сумдуудын ард иргэддээ зорин очиж баярын концертоо үргэлжлүүлнэ.Та нар боддоо энэ ямархан ажил хөдөлмөр вэ бас л овоо биз?

error: Content is protected !!