Их тэнгэрийн ам руу бие зассан хятад иргэдийг албадан гаргажээ

Read Time:26 Second

БНХАУ-ын хоёр иргэн “Их Тэнгэрийн ам” цогцолборын гадна бие зассан талаарх мэдээлэл цахим орчинд гарч, олны дургүйцлийг төрүүлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн этгээдүүдийг олж тогтоон, хуулийн дагуу хариуцлага тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл БНХАУ-ын хоёр иргэнийг албадан нутаг буцаасан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тухайн иргэд нь Монгол Улсад ирээд нутаг буцах замдаа ийнхүү “Их тэнгэрийн ам” цогцолборын гадна бие зассан байжээ.

Иймд тэднийг албадан нутаг буцаах шийдвэрийн хүрээнд “тодорхой хугацаанд Монгол Улсад орж ирэхийг нь хориглосон шийдвэр гарсан” байж магадгүй байна. 

Happy
Happy
17 %
Sad
Sad
33 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
33 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
17 %
Previous post СЭМҮТ: ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛСАН, манайхаас иргэн Нямаагийн тухай мэдээлэл оруулаагүй
Next post Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа дэлхийн бүжгийн тэмцээнд орж, мөнгөн медаль хүртжээ
error: Content is protected !!