О.Дөлгөөний 32 насны төрсөн өдөр тохиож байна

Read Time:40 Second

Анх үзэгч олноо Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөн гэдгээр танигдан оюутны ширээнээс олон тайз, дэлгэцийн бүтээлд тоглосон авъяаслаг жүжигчин билээ.

“Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин бүсгүй 1990 оны энэ өдөр мэндэлж энэ жил 32 нас хүрч буй аж.

Дэлгэцийн бүтээлд харагдах тэрбээр “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” зэрэг кинонд тоглоод амжсан. Харин сүүлийн үед “Мөрөөдлийн театр”-ын хэд хэдэн жүжигт тоглож, тус театрт гэрээт залуу жүжигчнээр ажиллаж байсан.

Харин одоо бол тэрбээр туршлагатай нэгэн болж, АНУ, Англи, Казакстан, Үзбекстан, Австрали зэрэг орнуудын хамтран бүтээж буй “Доголон төмөр хаан” буюу “Tamerlane” кинонд Монгол гүнжийн дүр бүтээсэн.

О.Дөлгөөний хувьд  “Тамгагүй төр” жүжигт Гүргэл хатны дүрийг бүтээсэн. Тус жүжиг Английн нийслэл Лондон хотноо “The Mongol Khan” нэртэй, шинэчилсэн тавилттайгаар тоглогдох гэж буй. Жүжгийн бэлтгэл ажил ч мөн хэдийнэ эхэлжээ.

Happy
Happy
67 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
33 %
Surprise
Surprise
0 %
Previous post Дуучин Наагий жүжигчин Асардарьтай хамтрав
Next post А.Сүхбат аваргын бага эхнэр Н.Гарамханд хоёр хүүгийн хамт
error: Content is protected !!