
Б.Идэр-Одын мэдээллийг ИНТЕРПОЛ-н ХӨХ буланд тавьж ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байгаа
Б.Идэр-Од нь IHC койн үүсгэн байгуулагчдын түгжээтэй зах зээлд нийлүүлэхгүй гэсэн койноо зах зээлд нийлүүлж 7 тэрбум төгрөгний ашиг олж олон мянган иргэдийг хохироон гадагшаа гарсан билээ.
Тэгвэл түүнийг энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газраас Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл цахим орчинд гарсан юм. Түүнийг Интерполын эрэн сурвалжлах УЛААН хэсэгт бүс ХӨХ буланд мэдээллийг байршуулан эрэн сурвалжиж буй бөгөөд түүнийг хоёр сар гаруй хугацааны өмнөөс эрэн сурвалжлах хүсэлтийг Эрүүгийн Цагдаагийн газраас Интерпол-д хүсэлт гаргасан гэдгийг эрүүгийн цагдаагийн албаны мэргэжилтэн тодруулга өгсөн юм.
Б.Идэр-Одыг коины хэргийн асуудлаар удаа дараа хуулийн байгууллагад дуудсан боловч тэрбээр ирээгүй тул ийм эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрбээр Австрали улс руу явсан хэдий ч өнгөрсөн хоёрдугаар сард АНУ руу дамжин явсан гэх мэдээлэл байгаа аж.

Нэмж хэлэхэд, Интерполын УЛААН буланд нийтэд аюултай гэсэн этгээдүүдийн нэрс зургийг ил нээлттэй тавьж эрэн сурвалжилдаг байна. Интерполын сайтнаа УЛААН, ХАР, ШАР, ХӨХ, УЛБАР шар, ЯГААН гэсэн булан байдаг бөгөөд бусдад аюул учруулж болзошгүй этгээд буюу УЛААН булангийн мэдээллийг олон улсын иргэдэд булангийн мэдээлэл ил гардаг аж. Харин бусад булангийн мэдээллийг зөвхөн хууль хяналтын байгууллагуудад харуулах зарчмаар ажилладаг.
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FTsahiur.mn%2Fvideos%2F1195812755140622%2F&show_text=false&width=560&t=0
More Stories
Хүүхдүүдийг олж тогтоон, хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ авч байна
Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Энхтуяа" гэх цахим хаягаас нийтлэгдсэн бага насны 4 хүүхдийн...
Ц.ШАРАВЖАМЦ: БААБАР ХЯТАДАА МАГТААД МОНГОЛОО ДООШ ХИЙЖ ТҮҮХ ЯРЬЛАА
Баабарын оролцсон нэвтрүүлгийг үзээд бухимдсан Ц.Шаравжамц хатуухан шүүмжлэл хэлжээ. Тэрбээр: Монголын түүхээ ярьж байж Хятадаа магтаад Монголоо доош нь хийгээд...
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Хоёр хүн алсан байв
2015 онд шиг санаж байна. Нэгэн тв-гийнхэн эмэгтэйчүүдийн хориход нөхрөө алаад хүн амины хэргээр ял эдлэж буй эмэгтэйн тухай нэвтрүүлэг...
Р.Эмүжин: Гамшгийг хандиваар туулдаг гарамгай удирдагчийн дүрд бүү тогло!
Энэ улс уг нь хуультай. Хуулийн дээр авилга, авилгачин хоёр оршсоор удсан. Туул, Сэлбэ, Дунд голууд бол Улаанбаатар хотын гол...
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: ҮНЭХЭЭР НАЙМАН ИШИГНИЙ ХЭРГЭЭР 10 тэрбумын БАТДӨЛТЭЙ ТЭНЦЭХ ЯЛ ӨГЧИХЖЭЭ
Айлын нялх 4 хүүхэд ээж, аавыгаа хэцүү газарлуу наймхан ишигний хэргээр явуулчихаад ЗАРИГТ хандлаа. Хотоос өглөө гарч тасралтгүй давхисаар Хэнтий...
Улаанбаатар хотын 1966 оны ИХ ҮЕР 2000 гаруй хүний аминд хүрч байжээ
1966 онд томоохон үер болж, Үйлдвэр комбинат усанд автаж байв. Мөн цахилгаан станцуудын үйл ажиллагаа зогсоход хүрч байжээ. Долдугаар сарын...