Загвар өмсөгч Цэкүгийн энэ намрын СОДОН ТӨРХ

Read Time:58 Second

“Mongolia’s Next Top Model” шоуны эхний улирлын ялагчаар тодорсон загвар өмсөгч Цэкү үе үехэн этгээд содон хувцаслалтаараа олны анхаарлыг татдаг моделиудын нэг.

“Фантастик” продакшны залуус “Зура 2: Цурам ажиллагаа” киноныхоо нээлтийг сүр дуулиантайгаар хийж, ёслол хүндэтгэлийн арга хэмжээн дээр олноос онцгой хувцаслаж ирсэн нэгэн бол загвар өмсөгч Цэкү байсан. 

Тоpон бpa, нэвт гэрэлтэх юбкаг хэр баргийн эмэгтэй арга хэмжээнд зориглон өмсөхгүй. Холливудын одод улаан хивсний ёслолд хүрэлцэн ирэхдээ гyaлиг биеэ гайхуулан торон хувцсаар гоёх нь бий. Харин Монголчуудын хувьд бараг анхдагч нь гэж хэлж болохуйц хувцаслалтаар хувцаслан ирсэн тэрээр энэ үдшийн нэгэн чамин шигтгээ байсан гэх мэтээр түүний загварын чиг хандлага дийлдэшгүй. 

Харин түүний энэ намрын сэрүүн өдрүүдийн загварын чиг нэг иймэрхүү бөгөөд савхин хүрэм уранхай өмд байлаа. Ингээд шүдний эмч мэргэжилтэй бүсгүйн тухай бяцхан танилцуулгыг хүргэе. 

Загвар өмсөгч Б.Цэрэндолгор 1996 оны долдугаар сарын 31-ний өдөр мэндэлжээ. Түүний биеийн өндөр 179 см, биеийн харицаа 80/60/90. “Ач” Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр хамгийн анх “Ariuna Suri” брэндийн нүүр царай болж байжээ. Тун ч өвөрмөц төрхтэй түүнийг Монголын нэртэй брэндүүд загварын шоундаа урин оролцуулдаг байна. Шоуны ялагчаар шалгарсныхаа дараа Сингапурын “Looque” моделийн агентлагтай тун ч амжилттай хамтран ажилласан 

Happy
Happy
86 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
14 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Жүжигчин Г.Нарансолонго өнөөдөр 42 хүрч байна
Next post Жүжигчин Пунтик: Эмэгтэй хүн ер нь xэтэpxий эрт биeэ дaaж, xүчтэй эмэгтэй байж бoлдоггүй юм байна
error: Content is protected !!