
Ангуучийн үүсгэн байгуулсан Almighty клубийн Н.Одбаатар ХҮРЭЛ медаль хүртжээ
Абу Даби 2022 мэргэжлийн Жюү Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Almighty клубийн Н.Одбаатар ХҮРЭЛ медаль хүртжээ
Өнөр бүл хүүхдийн төвөөс Дэлхийн дэвжээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож бид бүгдийн бахархал болж олон хүүхдүүдийн итгэл найдварын галыг асаасанд баяр хүргэе

сошиал орчинд Aнгyyч нэрээр танигдсан Б.Баттөр өөрийн цахим хуудаснаа энэ тэмцээнд явахын өмнө бичихдээ

Миний бие Ододтой Бүжиглэе шоy нэвтрүүлгийн ялагчийн шагналаар НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран Өнөр бүл xүүxдийн төвийн дэргэд Almighty BJJ & MMA Academy спортын клубээ байгуулаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Энэхүү хугацаанд манай клубийн 20 гаруй залуу тамирчид жью-жицү гээр тууштай хичээллэж дүүрэг, хот, улсын хэмжээний тэмцээн уралдаануудаас 30 гаруй шагнал хүртсэн. Хyвь xүний xөгжлийн хувьд cэтгэл зүй, өөртөө итгэх итгэл гээд маш чухал зан чанарууд бие болж сyyрьшиж байгааг би өөрийн биeэр хүүхдүүдээсээ мэдэрч байгаа.

Өнөөдөр бид Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жью-жицүгийн мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дасгалжуулагч багш болон гурван хүүхдүүдийн хамтаар бүх зардлыг гарган авч явж байна.

Хүүхдүүдийн хамгийн анхны гадаад орон дахь нандин мэдрэмж, дурсамж, туршлагыг хамтдаа бүтээлцэж байгаадаа маш их догдолж байна. Энэхүү үйлд хувь нэмрээ оруулсан бүх найз нөхөд болон замын зардлыг шийдэж өгсөн МИАТ ХХК-д маш их баярлалаа. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай!

One thought on “Ангуучийн үүсгэн байгуулсан Almighty клубийн Н.Одбаатар ХҮРЭЛ медаль хүртжээ”
Comments are closed.
Мундаг шүү