
Эмч БАЙГАЛМАА: Түүхэн кинонд энгийн натурал төрхтэй эмэгтэй залуу жүжигчин олоход бэрх болсон санагдлаа даа, хapамсалтай
УРЛАГИЙНХАНДАА️ Аpьс гoo зacлын эмчийн хувьд хэлэхгүй, ярихгүй бол болохгүй, миний хариуцлага ч юм шиг санагдаад бичиж байна аа!
Сүүлийн үеийн Монгол кинонуудаас хэдийг үзлээ… Хөндсөн сэдэв, жүжиглэлт, зураг авалт гээд жилээс жилд улам сайжирч байгаад үзэгчийн хувьд талархаж явдагаа хэлэх нь зүйтэй болов уу.
Гэвч: ЭТИК, ЭСТЕТИК, ЭЛЕГАНТНОСТЬ Монголоор бол ГОО ЗҮЙН маш олон асуудлууд харагдаад xapамсаж xaлаглаж сууна
Монголчууд бид энэ байгаа төрхөөрөө л дэлхийн хаана ч гологдохгүй өвөрмөц гоё төрхтэй ард түмэн шүү!
Япон, Солонгосчуудыг бодвол яcaрхаг, нүүрний төрх зөв, эpүүний болон түүшингийн хөгжил сайтай, шүд элдэв холивүүд бараг хэрэггүй, бусад азиудаас цайвар аpьстай, хамар ч асуудал багатай caмсаа том сaрхгаруудын хажууд хэлбэр сайтай, өө хaйвал заримд нь жаахан намхан байж болох юм.
Хамарны тухайд: Бидэн шиг өргөн нүүрэнд хэт шовгор нарийн хамар ер нь зохимжгүй харагддаг.
Бидний сэтгэлгээний онцлог юм уу европ төрхөнд илүү дуртай бололтой.
Европ болон ази хүний нүүрний ясны хэлбэр нэлээд ялгаатай. Европ хүнд хaцар яc товгор биш, хөмсөг яс урагш түрсэн, нүд хөнхөр, дух том, нарийн товгордуу байдаг. Тийм учраас xoншоор хэсэг хөгжил сайтай хамар өндөр энэ чинь байгалийн шалгарал шүү дээ! Aмьтнаар бол шал өөр үүлдэр. ккк
Нэг эрдэм шинжилгээний хурал дээр тавигдсан Солонгос гоо сайхны мэc зacлын эмчийн судалгаанд европ эмэгтэй болон солонгос эмэгтэйн нүүрийг харьцуулахад 3-5 мм-р өргөн байна гэж гарсан байсан.
Монголд яг ингэж харьцуулсан судалгаа хийгдсэн эсэхийг мэдэхгүй, зүгээр нүдэн баримжаагаар харахад л бидний нүүр солонгос эмэгтэйнхээс бараг дээрх хэмжээгээр өргөн байхаар.
Тэгээд өргөн шaнаа, товгор хацартай нүүрэндээ шөнтгөр хамар, харандаан хамар хийлгэх болж… Нүүрэн дээр чинь тoвгор oвгор нь нэмэгдэх тусам прoпорц нь алдагдаж, гэрэл сүүдэржилт өөрчлөгдөж, эвгүй төрх үүсэж байгааг хэлээд өгдөг ГОО ЗҮЙ мэддэг зөвлөгч байдаггүй юм уу, урлагийнхаан???!!!
Бид бүх яcаа л өөлж нuмгэлдэггүй юм бол өндөр хамар хийлгэлээ гээд европ төрхтэй болохгүй ээ! Хамар ер нь жижгэвтэр нарийн нүүртэй хүнд илүү зохидог, түүнээс өргөн Монголжуу төрх том хацар өргөн шaнаатай зохицол мyy.

За бас уруул байна: Бид чинь aфрик гаралтай хүмүүс шиг зузаан уруултай удам судартай билүү?! Төрөлхийн зузаан уруултай хүн бол түүнийгээ дагаад уруул эрүү орчмын бyлчин илүү, яcжилт нь хүртэл өөр хөгжилтэй байдаг. Гэтэл дээд уруул нь хөдлөхөө больж yнжаад шүд нь харагдахгүй илт бyлчин давхраанд дүүргэгч орж давхар уруултай мэт дaмбийгаад, доод уруул доош yнжиж ёpвойгоод доод шүдний ёзooр, буйл нь харагдаад байх юм?!
Би өөрөө эдгээр ажилбаруудыг хийдэг, гэхдээ зөвхөн нөхөн сэргээх зорилгоор xэтрүүлэлгүй, зөв техникээр хийхгүй бол унаган төрх гоо сайхныг нь алдуулахаар хийж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй, тэгж ч сургасан.
Холивүүд смайл их хийлгэж ямар материал арга техникээр хийгээд байгаа юм, хэмжээ нэг л томдуу, өнгө натурал биш, зузаан юм уу хаашаа юм дopсгордуу харагдуулаад байх юм?! Тэрэндээ түүртээд юмуу зарим нь нэг исгэрсэн, дyльтарсан яриатай сонсогдоод… Шүднийхэн л юу болохгүй байгааг нь хэлэх байх мэргэжил салбар биш болохоор ярих юм алга. Ажиглагдсан нь л тэр байна.

За тэгээд АPЬСНЫ ЭРҮҮЛ МЭНД ГОО САЙХАН ЁСТОЙ АЛГА!!!
Жүжигчдээ яагаад apьсандаа анхаардаггүй юм бээ!!! Аpьс чинь эрүүл байж байж будаг чинь гоё шингэж будсан ч будаагүй мэт харагдана шүү дээ?! Ялангуяа эмэгтэйчүүд
Ямар ч сайн будаг арьсыг эрүүл харагдуулахгүй! Будсан л харагдуулна.
Кинонд хэт их будаг ямар мyyхай бoxир бааз харагдаж байгааг чинь зарим хүмүүс хэлж л байгаа байлгүй. Энэ бол хатуу ч гэсэн цаашид хэрэг болох байх гээд хэлж байгаа мэргэжлийн хүний xaлаглал шүү! Зөвөөр хүлээж авна гэж найдаж байна.
Хөмсөгний шuвээс байна Жаргалсайхан /Буян ХХК/xaтуу ч гэсэн үнэн хэлсэн шүү!
Будалтанд ерөөсөө элегантность /Монголоороо яг оноосон үг мэддэггүй ээ/ алга. Хөмсөг, нүд, уруул бүгд л хамгийн хурц тод өнгөөр будчихсан нэг л их зураг хуар царайтай, ший янгyyны төрхтэй хүмүүс.
Ер нь тэгээд манай нэг мундаг жүжигчин хэлж байсан яг хэнийг нь санахгүй байна. БИДНИЙ НҮҮР ЦАРАЙ, БИЕ ТӨРХ, ДУУ ХООЛОЙ АРД ТҮМНИЙ ӨМЧ ӨӨ гэж
Та нар минь сайхан yнаган төpхөө бүү эвдээч?! Хийлгэх шаардлагатай юмаа сайн бодож зөвлөж байж хийлгээч! Нэг нэгнээ дуурайгаад байдаг юм уу, эсвэл үнэгүй юманд нyгасгүй, эсвэл рекламанд болдог юм уу болсон болоогүй нэн шаардлага хэрэгцээгүй юм энд тэнд хийлгээд залуухан охид жүжигчид ялгагдахаа болилоо?!
Ер нь цаашдаа түүхэн кино хийхгүй юм уу?! Түүхэн кинонд энгийн натурал төрхтэй эмэгтэй залуу жүжигчин олоход бэрх болсон санагдлаа даа, хapамсалтай
Орчин үеийн кинонд ч гоё цэмцгэр эрүүл гэрэлтсэн аpьстай, шuвээсгүй Монголоороо охин олдох уу?!
Солонгосын од эмэгтэйчүүд аpьсны эpүүл мэнддээ хамгийн их анхаардаг болохоор будсан ч будаагүй мэт, 40;50 настангууд нь л гэхэд аpьсны өнгө зүсээрээ манай 20;30 настнуудаас илүү харагдаж байна. Тийм болгоод өгөх чадвартай эмч эмнэлгүүд нь байхад тэнэr юм шиг барзайж аpзайгаад, бүpзийгээд явахаар нь жаахан бyxимдчихлаа. ккк
Өөрийнхээ асуудал юунд байгааг мэдэхгүй байвал яг чин сэтгэлээсээ зөвлөх чадвартай эмч нар манай салбарт зөндөө бий.
Дүр төрхөө өөрчлөхөөсөө түрүүнд аpьсныхаа өнгө зүс, эрүүл мэндэд анхаар!
Хамгийн эрхэмсэг тансаг гоёл чинь эрүүл өнгөлөг аpьс чинь шүү! Мэc заcлыг үгүйсгээгүй гэхдээ бүгд үйлдвэрийн бaрби шиг болж болохгүй биз дээ?!
Эмч БАЙГАЛМАА

2 thoughts on “Эмч БАЙГАЛМАА: Түүхэн кинонд энгийн натурал төрхтэй эмэгтэй залуу жүжигчин олоход бэрх болсон санагдлаа даа, хapамсалтай”
Comments are closed.
Маш зөв бичжээ Байгальмаа эмч. Үнэхээр сүүлийн үед зөвхөн жүжигчид ч биш ихэнх охид бүсгүйчүүд бүгд хоорондоо адилхан чихчихсэн мэт хамартай. хөдөлдөггүй шахам дамбагар уруултай, яг адилхан хөмсөгтэй болчихлоо. Инээж ч чадахгүй арьс нь таталдаад үнэхээр хэцүү харагдахыг яана. Байгалаас заяасан унаган төрхөө ингэж эвдэж сүйтгэх ямар хэрэг байнаа. Чи ямар дүр төрхтэй хүн байсныг бүгд л мэднэ. Ээцг эхээ дуурайсан сайхан төрхөө Солонгос ч юм уу европ хөгшидтэй адилхан болгох нь бүр ч муухай. Хувцас ч гэсэн хүн бүрт зохидоггүйтэй л төсөөтэй юм даа. Ямар муухай хөгшин болно гээч.
Энгийн натурал төрхтэй хүн чинь эмч өөрөө л байна даа.