Л.Өнөрчимэг: Миний энэхүү бүтээл нь мөнгөөр үнэлшгүй үнэмлэхүй үнэтэй бүтээл юм

Read Time:51 Second

Дэлхийд Чингис хааны жинхэнэ эш хөрөг хоёрхон байдаг гэж үздэг. Тиймээс Монголчууд их хааныхаа хөргийг айл гэр, албан тасалгаандаа залах ёстой гэж төрийн тэргүүн зарлиг гаргасан. Энэ дагуу Монгол цэргийн музейд бибээр интерьер дизайнер, зураач, сэргээн засварлагч Өнөрчимэгийн зурсан эш хөргийг Цэргийн төв музейд залах ёслол болжээ.

Зураач Л.Өнөрчимэг Чингис хааны эш хөргийг бүтээсэн талаараа ийн бичжээ.

“Талын морьтон дайчид” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Чингис хааны эш хөргийг залахаар болж, миний бие гурван хоногийн хугацаанд их Эзэн хааныхаа хөрөг зургийг зурж гүйцэтгэлээ. Ийнхүү Чингис хааны эш хөргийг монгол хүн зурсан нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал боллоо. Аавынхаа үргэлжлэл болж, Зэвсэгт хүчний эгнээнд орж, Монгол цэргийн музейд уран бүтээлчээр ажиллаж байгаа минь нэр төрийн хэрэг юм.

Монгол цэргийн музейд ажиллаж эхэлснээс хойших 23 дахь бүтээл, тэр дундаа чансаатай томоохон тав дахь уран бүтээл минь ийнхүү төрлөө. Төр засгийн зүгээс Чингис хааны эш хөрөгт өнгө, хэмжээ, хэвлэлийн стандартыг тогтоож өгөхгүй бол албан байгууллагууд янз бүрээр хэвлэж, залж байгаа нь зохимжгүй байна. Миний энэхүү бүтээл нь мөнгөөр үнэлшгүй үнэмлэхүй үнэтэй бүтээл юм хэмээжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
100 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Previous post Нара: Миний амьдралд шинээр ирсэн хайрууд
Next post ОБЕГ­-н дарга Г.Ариунбуян өмнөх мэдэгдэлдээ 16 настай охиныг уулнаас буулгасан гэж андуурсан байжээ
error: Content is protected !!