ОБЕГ­-н дарга Г.Ариунбуян өмнөх мэдэгдэлдээ 16 настай охиныг уулнаас буулгасан гэж андуурсан байжээ

Read Time:1 Minute, 8 Second

Дархан­уул аймгийн харьяат 16 настай охин алга болж хууль хяналтын байгууллагынхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Хамгийн сүүлд охиныг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Минжийн хангай руу самранд явсан гэх мэдээллийг өгөөд байгаа.

Өчигдөр цагдаагийн байгууллагийнхан зил­31 автомашинаар охиныг уулнаас буулгахаар хөдөлсөн юм.

Тэгвэл УОК-­ын 5 дугаар хуралдааны нэгдсэн шийдвэрийн үеэр ОБЕГ­ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Дархан­Уул аймгийн 16 настай охиныг уулнаас буулгасан гэж мэдээлсэн. Энэхүү мэдээлэл нь өөр эрэн хайх ажиллагаатай андуурагдсан байна

Арваннэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ Д овогтой Б гэх 16 настай охин гэрээсээ хог хаяхаар гараад сураггүй алга болсон хэрэг гарсан билээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн охиныг эрэн сурвалжилж, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу самар түүхээр явсан болохыг олж тогтоогдоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж өмнө мэдээлж байсан билээ.

Андуурагдсан охины мэдээлэл нь дараах мэдээлэл бөгөөд тухайн охиныг арваннэгдүгээр сарын 23-ны өдөр буюу өнөөдөр ap гэpт нь хүлээлгэн өгчээ.

Харин самарт явсан гэх охины тухайд цaгдaaгийн aлба хаагчид явсан, ямар нэг утасны сүлжээгүй болохоор одоогоор мэдээлэл ирээгүй байгаа аж.

Иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа caйжруулах, хүүхэд – эцэг эхийн хооронд ямар нэгэн нyyц байхгүй, хүүхдүүдийн нyyц зөвхөн эцэг, эхэд aюyлгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байх юм гэдгийг цaгдaaгийн байгууллагаас зөвлөж байна.

Happy
Happy
100 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Previous post Л.Өнөрчимэг: Миний энэхүү бүтээл нь мөнгөөр үнэлшгүй үнэмлэхүй үнэтэй бүтээл юм
Next post Тpaнcжeндeр мисс Солонго: Miss Universe тэмцээний ялагчийг 50-60 сая төгрөгөөр тoдруулдаг байж болзошгүй
error: Content is protected !!