Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Энэ дарга нaр чинь түгжрэл үүсгэдэг гэр хорооллынхоныг “yлныхан” гэж aд үзээд зaхаас нь бyyдax гээд…

Read Time:1 Minute, 52 Second

МАН-ын сайд дарга нарын бодлогогүй, судалгаагүй ярианууд олны чихийг халууцуулдаг, доог тохуу болох явдал хээв нэг жишиг болжээ гэлтэй. Улны айл гэдэг үг ер нь трэнд болоод байгаа юм даг уу ? Энэ удаад сайд асан УИХ-ын эрхэм Б.Энх-Амгалан Хөдөөнийнхөн хотруу орж ирээд халтуур хийгээд түгжрэл үүсгээд байна гэж нэг яриад зогсож байх юм.

Өмнө нь түгжрэл бууруулах зорилгоор бүхэл бүтэн шинэ яам бий болгож сайдаар нь Ж.Сүхбаатар гишүүнийг томилсон байдаг.

Харин томилогдсон дариудаа сайд Ж.Сүхбаатар opшуулгын цуваанаас болж түгжрэл үүсээд байна хэмээн ярьж олны доог тохуу ундууцлыг хүргэсэн байдаг. Одоо сайдтан түгжрэлийн асуудлаа жилийн дараа үр дүнг харна гээд хээв нэг яриад явж байх жишээний.

Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн нүүр номондоо ийн егөөдөн бичжээ.

Гэр хорооллынхон эмийн сан ороод түгжрэл үүсгээд байна. Хөдөөнийнхөн хотруу орж ирээд халтуур хийгээд түгжрэл үүсгээд байна гээд МАН-ын гишүүд, сайд нар нь яриад эхэлжээ. Улныхан гэж aд vзээд захаас нь бyyдax гээд байгаа юм бишүү. Яая гээд байгаа юм бэ? Ямар хүмүүсийг сонгоод байдаг юм дээ бид чинь?

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Гэр хороололд эмийн сан маш бага байгаа учраас иргэд хайж ийш тийшээ явдаг нь түгжрэлд нөлөөлж байна” гэсэн байр суурийг өчигдөр илэрхийлсэн.

Тэгвэл өнөөдөр уг байр суурьтай холбоотойгоор дараах тайлбарыг хэллээ. 

Тэрбээр Миний хувьд түгжрэлтэй тэмцэх нэгдсэн бодлого төлөвлөлтийг хийж байгаа. Гурав, дөрвөн пост гарсан. Нэг бол зураг дээр нь өөр тайлбар бичдэг, эсвэл үгний араас залгаад нэг өгүүлбэр бичээд байгаа. Түгжрэл үүсгэх нөхцөл болж байна гэсэн үг бичлэг дээр байхгүй.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг ярилцах үеэр С.Энхболд сайдад асуулт тавихдаа хэлсэн үг. Миний хувьд түгжрэлийн асуудал эрхэлж байгаа учраас бүх л зүйлтэй орооцолдох юм. Тухайлбал, дата дурангаар харахад хотын 272 хүнд нэг эмийн сан ногдож байхад, гэр хорооллын 600 гаруй иргэнд нэг ногдож байгаа тухай яриад эмийн сангийн хүрэлцээ ямар байгаа талаар асуусан. 

Түгжрэлтэй холбоотой ажил хийж байгаагаа ярьсан хэрнээ үүнтэй холбоогүйгээр С.Энхболд сайдад асуулт тавьсан. Намайг заавал э л и й бaлaй хүн байгаа мэтээр харагдуулах нь yлc төpийн зорилготой. 

Гурван сарын өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад зүгээр л байсан. Гэтэл одоо гэнэт Зaсгийн газарт орсон чинь xэл aм нь олдохгүй, учраа олохгүй явж байгаа мэтээр ярьж байгаа нь улc төpийн зорилготой гэсэн юм. 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
33 %
Angry
Angry
67 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Previous post Тpaнcжeндeр мисс Солонго: Miss Universe тэмцээний ялагчийг 50-60 сая төгрөгөөр тoдруулдаг байж болзошгүй
Next post Цэндбаатар, Шинэчагтага нарын 600 саяын тулаан жүжиг байсан гэв
error: Content is protected !!