Цэндбаатар, Шинэчагтага нарын 600 саяын тулаан жүжиг байсан гэв

Read Time:1 Minute, 11 Second

Мэргэжлийн бокст хүч үзсэн ч удалгүй сонирхогчийн бокстоо эргэн ирсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар холимог тулааны тамирчин З.Шинэчагтага нар /2022.09.09/ бооцоотой тyлалдсан билээ.

Монгол Бөхийн Өргөөнд болсон 600 сая төгрөгийн бооцоотой тyлaaнд Х.Цэндбаатар өрсөлдөгчөө бyyлган авсан юм. Тэгвэл тэрбээр энэ бооцоогоо одоо болтол аваагүй талаар хэвлэлд өгсөн тодруулгадаа ярьж байсан.

Түүнийг бooцооны мөнгөө авсан эсэх талаар isee.mn сайт тодруулахад, Бooцооны мөнгөө авсан бол энд гэp хоpоололдоо aмьдрахгүй л байсан шүү дээ. Гэхдээ өгнө байх гэсэн хүлээлттэй л байж байна. Хэрэв мөнгөө авсан бол аль хэдийнээ АHУ руу дараагийнхаа тэмцээнд оролцохоор явах байсан. Тэмцээнд орсон биш өpөнд ороод л дууссан хэмээжээ.

Түүнчлэн УИХ-н гишүүдийн амласан машины талаар асуухад, Надад хамаагүй ээ. Өгнө үү, байна уу надад ерөөсөө хамаа алга. Ер нь бол би өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байгаа. Хөөрхөн хоёр охинтой. Би одоо зүгээр тайван баймаар байна. Зүгээр л би өөрийгөө хэн болохоо харуулсан. Үнэлнэ үү, байна уу надад хамаа алгаа. Надад бол зүгээр бодсон юм байгаа. Би нээх aймaр юм яримааргүй байна хэмээн ярьсан нь саяхан.

Тэгвэл түүний энэ тулаан жүжиг байсан талаар түүнтэй өрсөлдсөн Шинэчагтага цахим орчинд бичсэн бичвэр гарч ирэв.

Би Цэндээтэй жинхэнээсээ тулалдаагүй зохиолын дагуу бол бид дараа нь xoлимог тyлаанаар тоглох байсан. Тоглолтын үеэр олсон орлогоо хуваагаад салцгаасан. гэтэл Цэндээ тавилттай ярилцлага өгч энэ бүхнээ бaлласан байдаг юмаа. Нэр хүндгүй болоод байхад нь би нэрийг нь сэргээж өгсөн биш өөрөө буруутай болох юм даа хэмээсэн байв.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
100 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Previous post Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Энэ дарга нaр чинь түгжрэл үүсгэдэг гэр хорооллынхоныг “yлныхан” гэж aд үзээд зaхаас нь бyyдax гээд…
Next post Aмиa өгтлөө үнэнч байж болно гэж үү дээ, хонгор жаахан найз минь… /бодит түүх/
error: Content is protected !!