Д.Мөнх-Эрдэнэ: 2024 онд би гарч Д.Сумъяабазарыг зайлуулж, машин ачилтын компанийг бүгдийг нь татан буулганa

Read Time:1 Minute, 30 Second

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өмнөх сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшээд ялагдаж байсан удаатай. Тэгвэл лайвчин болсон Д.Мөнх-Эрдэнэ 2024 оны сонгуульд нэр дэвшихээ мэдэглээ.

Тэрбээр 2024 онд би гарч машин ачилтын компанийг бүгдийг нь тaтан бyyлгана. Сумъябазарыг би aмлаж авч татан буулгах болно гэсэн юм. Тэгвэл 2024 оны сонгуульд нэр дэвших гэж буй Д.Мөнх-Эрдэнэ гэж хэн бэ? Баянхонгор аймгийн харъяат, 1980 онд төрсөн. 1998 онд ШУТИС-КтМС-ийн менежментийн ангид орж, 2002 онд төгссөн. БНСУ-д ажиллаж байх хугацаандаа Жийп сервис компаниа байгуулжээ.

Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” ТББ-ын тэргүүн, Хөгжлийн төлөө сангийн тэргүүн асан. УИХ-аас санал болгож, Засгийн газраас 2016 онд Хөх хот дахь Ерөнхий консулаар ажилласан. Ажилласан хугацаа: Гурван жил Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2018 болон 2012 оны сонгуулийн кампанит ажилд “Жийп сервис” компанийнхаа захирлын хувиар оролцсон юм.

2018 онд татваргүйгээр автомашин хил давуулж, наймаа хийсэн гэх шуугианд өртсөн. Тэрээр энэ талаараа: “Ерөнхий консулын албан тушаал хашихад хувийн болон албаны хэрэгцээнд ашиглах НЭГ л машин хилээр давуулдаг. Би өөрийн ашиглах машин болон ажилчдынхаа машиныг оруулсан. Үүнийг хэрэг гэж үзээд байна” хэмээн хэлсэн.

Үндэсний аудитын хорооноос түүнийг байрны түрээс, хүүхдийн сургалтын төлбөр, гэрээт орчуулагч хөлсөлсөн, дипломатчдыг галт тэргээр биш онгоцоор монгол руу буцаасан гэх шалтгаанаар зөрчил илрүүлж, түүнийг буцаан татжээ. 2020 оны сонгуульд УИХ-ын гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт бие даан нэр дэвшсэн ч сонгогдоогүй.

Тэрээр шууд дамжуулалт хийхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нарын нэрийг байнга дурдаж, тэднийг шүүмжилдэг. Мөн АН-ын дарга С.Эрдэнийг “60 тэрбумын схемийг зурсан, гишүүдийг мөнгөөр уралдуулдаг” хэмээн шүүмжилж, хэвлэлийн хурал зарлаж байсан. Түүний эхнэрийн үеэл нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. АН-ын гишүүн. УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр 2021 оны аравдугаар сарын 19-нд томилогдсон.

Happy
Happy
0 %
Sad
Sad
33 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
33 %
Surprise
Surprise
33 %
Previous post Ч.Ганжавхлан: Ямартай ч хүүхэд “Дaaрдаг” гэдгийг шинээр 2022 онд нээж өвөл айсуйг сануулсан дарга нарынхаа шийдвэрт баярлалаа
Next post Жигүүр гранд-ын Д.Баттөрийн залуу гэргий Онон xaгас нvцгэн зyргаараа гангарав
error: Content is protected !!