Д.Хулан: Нөгөө aлxддаг хэрэгтэй адилхан зүйл боллоо

Read Time:1 Minute, 24 Second

МАК гэх Монголын томоохон компаниар овоглосон гэр бүлийн эзэгтэй буюу Д.Хулан өөрийн цахим орчинд нэгэн сонирхолтой зүйлс бичжээ.

Зургийг нь харж сайханд нь aтaaрхсандаа тoлгойг нь aлхаар цoxиж rэмтээсэн хүний хэрэгтэй агаар 1 л юм боллоо,

МАК ЦЕМЕНТ-ийг ₮5,4 ТЭРБУМААР ТOPГОЖ төлбөртөй хэвлэл, төрийн түшээд бaxаа хангав.

Хийж бүтээснээ үзэж чаддаггүй, тэр л муу явбал улс орон үйлдвэржиж ард иргэд нь ажилтай байх эсэх нь түй ч хамаагүй хapуулах бүтээлгүй, хapлуулах xyлгaйлах aжилтай анги үүсжээ.

Хөтөлийн ц/үйлдвэрийг зогсоож, цементийн үнийг хөөрөгдсөн чeнжүүдийг хяналтгүй орхиж, гaaлийн тaтварыг тэглэж, Xятадын чанаргүй цемент оруулж ирэх олон талын сонирхол байсан.

ҮЙЛ ЯВДАЛ ХЭРХЭН ӨРНӨСӨНИЙГ СИРҮҮЛБЭЛ:

1.Хөтөлийн “Цемент Шохой”-н үйлдвэр нь 2022 оны 2 дугаар улиралд цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэнэ гэж үнийг хэт доогуур тогтоосон. Төдий удалгүй ээлжит засвар оруулж байна хэмээн үйлдвэрээ зогсоож зах зээл дээр цементийн хомсдол үүссэгсэн,

2.Үүний зэрэгцээ бусад цемент үйлдвэрлэгч нь вагон хангамж, тээврийн хязгаарлагдмал хүчин чадал гм хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарч байсан,

Энэхүү 2 нөхцөл нь дундын зуучлагч, ченж нарт үнэ хөөрөгдөх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Татварт ноогдодгүй, төрд дарагдадгүй ченжүүд гэж анги байна.

3.үүний дараа үнэ хөөрөгдөлтийг бууруулна хэмээн ЗГ импортын 20% татварыг 0-сэн. Энэхүү шийдвэр нь БНХАУ дахь цементийн үнийн өсөлт, хил гаалийн нэвтрүүлэх чадвар, тээврийн зардал, юанийн ханшийн чангарал, боомтын гацаа гэх мэтийг тооцоолоогүй. Цементийн үнэ буураагүйгээр барахгүй хятад цемент ₮570К борлуулагдаж байсан.

Энэхүү нөхцөл байдал болон бүтээгдэхүүний өртгийн өсөлт (түлш, сэлбэг, тэсрэх материал, т/зардлын өсөлт, хөдөлмөрийн шинэ хууль, зээл, зээлийн хүү, валютын ханшийн алдагдал) их хэмжээний хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх шаардлага үүсэж ченжүүдэд очиж байгаа орлогыг баялаг бүтээгчидэд хэмээн эрэлт, нийлүүлэлтэд үндэслэн үнээ нэмэгдүүлсэн.

Улмаар “МАК Цемент” нь үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлж нэгж бүтээгдэхүүний өртөгийг бууруулах боломжоо алдсан.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Сайд асан П.Сэргэлэнгийн МИСС охин НАНДИН
Next post Цэнхэр үст Цэрэн: Мөнх-Эрдэнийн лайвыг яагаад ингэж их хүн үзээд байна уу?
error: Content is protected !!