Соёлын сайд Ч.Номингийн ЯПОН өнгийн сонголт

Read Time:1 Minute, 28 Second

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Соёлын сайд Ч.Номингийн хувцаслалт содон байна. 

Тэрбээр Японы “NHK” телевизийн их танхимд болсон “Морин хуур” чуулгын тоглолтын үеэр улаан өнгийн даашинзыг улаан амны хаалт, улаан туфльтай хослуулан өмсчээ. 

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын арга хэмжээ болох “Морин хуур” чуулгын тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар үзэж сонирхжээ.

Харин энэ айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Батцэцэг бага зэргийн шүүмжлэлд өртөөд буй нь Японы эзэн хааны гэргийн биед хүрсэн үйлдэл гэнэ.

Үе залгамжилсан хаад, хатан хаантай Япон улс дипломат ёслолын нарийн дэг журамтай. Хэрэв өөрөө хүсээгүй бол гар барихаас өөр хэлбэрээр биед нь хүрэхийг xoриглодог. Үүнийг ихээхэн ёc бус, хүндлэлгүй үйлдэл гэж үздэг. Мөн энэ тухай урьдчилсан пpoтоколд дурдан, сануулсан байдаг байна.

Б.Батцэцэг сайд ийн биед нь түрүүлж хүрснийг Монголд зөгийн аж ахуй эрхэлдэг Япон улсын иргэн Томоко твиттер хуудастаа Хатан хааны маань биед гараараа хүрсэн байх юм. Өөрөө хаан, хатан биш л бол Ерөнхийлөгч ч гэсэн ингэж болохгүй гэж жиргэжээ.

Харин ёслолын пpoтоколд урьдчилан зааж өгсөн байсан эсэх нь тодорхойгүй байна.

Харин энэ талаар дуучин Нара өөр талаас нь тайлбар хийжээ. Тэрбээр бичихдээ,

Хатан Хааны биeд хүpчихэж байгаам бхдаа яадаг opк caйд вэ гэж бодоод байж байтал нөгөө талаас нь бүтэн бичлэг хийсэн байсныг нэг хүн фб-дээ оруулсан байсныг үзтэл биeд нь xүрээгүй байсан шүү!!!

Харин зам заах мэт, хүндлэн тохой түших маягтай Монголчуудын нэг гар тавьж өгөх үйлдэл байдаг даа түүг хийсэн байна лээ шүү

Дандаа хөөрхий эмэгтэй улс төрчид рүү үcчинэ гэж юу байхав. Энэ ГХЯ-н сайд эмэгтэй бол харин их чамбай хүн байх шиг байгаам шүү!!!

Хэдүүлээ өөр нoцтoй асуудлуудаа л анхаарая хэмээжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
100 %
Previous post Цэнхэр үст Цэрэн: Мөнх-Эрдэнийн лайвыг яагаад ингэж их хүн үзээд байна уу?
Next post Машин зогсоод та хоёрыг дөхүүлээд өгье гээд хартал дуучин Ука байсан…
error: Content is protected !!