Б.Цэцэгийн удирдсан ₮3.1 тэрбумын санхүүжилттэй Сэлбэ гол төслийг эргүүлэн татахаар болжээ

Read Time:1 Minute, 48 Second

Учир нь иргэн Б.Цэцэг Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар ажиллах болсноор энэ сэдэв цахим орчинд ихээхэн газар аваад байсан билээ.

Тэрбээр төслийн удирдагчаар ажиллах болсныхоо дараа цахим хуудаснаа Сэлбэ голын урсацыг сайжруулах төсөл 8 жил гaцcaны дараа Д.Сумъяабазар даргын санаачлагаар төслийн нэгж байгуулагдан төлөвлөгөөт ажлууд олон улсын түвшинд бэлтгэгдсэн баг бүрэлдэхүүнтэйгээр эхлэж байгаад талархалтай байна хэмээж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан энэ төслийг зогсоохоор болжээ.

НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болжээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болсныг мэдэгдлээ.

Энэ талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Сэлбэ гол төслийн нэгжид зарцуулахаар төлөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргасан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төсвийн төслөөс саналаа эргүүлэн татаж байна.

Үүнээс гадна Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир саналаа татаж төсвийг нь бууруулахаар боллоо.

Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой шүүмжлэл, нийгмийн хэлэлцүүлэг болсон. Тиймээс Сэлбэ гол төсөл ямар учиртай байсан талаар мэдээлэл хүргэх нь зүйтэй байх.

2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая доллароор Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл. Үүнд санхүүжилт хийхээр тохиролцсон байдаг. Нийслэлийн Засаг даргын зүгээс уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хотын даргын зүгээс Сэлбэ голын урсцыг сайжруулахын тулд дунд нь гурван байршилд томоохон цөөрөм байгуулбал агаарын чийгшил, ундны усны нөөцөд ач холбогдол өгөх учраас төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Сангийн яаманд төслийн нэгж байгуулах сонгон шалгаруулалтыг зарлахад иргэн Б.Цэцэг шалгарч, түүнийг Сангийн сайдын тушаалаар Сэлбэ гол төслийн удирдагчаар томилсон байсан.

Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн төслийг удирдаж байна хэмээн шүүмжилж байгаа учир энэхүү тайлбарыг хэлж байна” гэв.

Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Төслийн нэгжийг татан буулгах эсэхийг тус яам шийднэ, Хотын дарга дангаараа шийдэх боломжгүй.

Улаанбаатар хотын ундны усны нөөц, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх том төсөл тул ирэх жилүүдэд зайлшгүй хэрэгжих төсөл гэдгийг тэрбээр хэлэв.

Happy
Happy
67 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
17 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
17 %
Previous post Машин зогсоод та хоёрыг дөхүүлээд өгье гээд хартал дуучин Ука байсан…
Next post Хөөрхөн О.Дөлгөөн xaмpaa cөxcөн vv
error: Content is protected !!